Элчин сайдтай уулзав
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг өчигдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтаар Батлан хамгаалахын сайд, Элчин сайд нар Монгол Улс, ОХУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, энэ хүрээнд 2014 онд хэрэгжүүлсэн зарим арга хэмжээ, цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааны цаашдын зорилт, чиглэл 2015 онд хоёр талын хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон байна.
a
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Монгол Улс, Оросын Холбооны Улсын түүхэн уламжлалт сайн хөршийн найрсаг харилцаанд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа онцгой байр эзэлдгийг тэмдэглээд, 1941-1945 оны Аугаа их эх орны дайнд зөвлөлтийн ард түмний байгуулсан ялалтын 70 жилийн ойг ирэх онд хамтран тэмдэглэхээр бэлтгэж байгаа талаар ярилцжээ.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ