Ногоон дарь эх 4.3 сая ам.доллароор зарагдав
Монголын анхдугаар Богд Занабазарын XVII зуунд бүтээсэн Ногоон Дарь эхийн хүрэл цутгамлыг өчигдөр Парист дуудлага худалдаагаар заржээ. Дарь эхийг 300.000 еврогоос эхлэн дуудсан бөгөөд 4.3 сая ам.доллароор зарагдсан гэж “www.businessweek.com” мэдээлэв. Францын төв сонины сэтгүүлч Александрина Хавайна бичихдээ “Монголын түүх соёлыг гэрчлэх Ногоон Дарь эхийн хүрэл цутгамал өчигдөр дуудлага худалдаанд орсон 88 бүтээлээс хамгийн өндөр үнээр борлогдлоо. “Sotheby” компани цутгамлыг худалдан авсан эрхмийн нэрийг нийтэд зарлахаас татгалзсан” гэжээ.
Тус компанийн удирдлагууд Ногоон дарь эхийн хүрэл цутгамлыг хуулийн дагуу дуудлага худалдаагаар оруулсан гэдгээ мэдэгджээ. Ногоон Дарь эхийг 1954 оны эхээр Монголд жуулчилж байсан франц иргэн Жан Клод Моро Гобард худалдан авч байжээ. Тэрбээр 1989 онд энэхүү цутгамлыг том хүүдээ өгсөн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ