Эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг буцаав

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Эм,  эмнэлгийн хэрэгслийн тухай, 2014 оны улсын төсвийн тухай, Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэх юм. УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулан батлав.

өа

Хуралдааны эхэнд Эм, эмнэлгийн хэрэгслйн тухай хуулийг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг  хэлэлцэх боломжгүй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь дэмжив. Хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагачид нь буцаалаа.

өа

Үүний дараагаар 2014 оны улсын төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Хуулийн төслийн танилцуулгыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулж байна.

өа

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ