Брюс Лигийн хүү Афганистанд амьдардаг

img

Хятадын тулааны урлагийн нэрт мастер, жүжигчин Брюс Лигийн хүү Афганистанд амьдарч байна. Өдгөө 20 настай Аббас Хазара, 2005 оноос тулааны урлагаар хичээллэх болжээ. Тэрбээр Брюс Литэй адилхан төрхөөрөө олонд танигдаж, 10 гаруй киноны гол дүрийг бүтээсэн байна. Жүжигчин залуу өнгөрсөн он Аббас овгоосоо татгалзаж, Брюс гэх шинэ овогтой болжээ.  


Хазара “Овгоосоо татгалзсаны дараа гэр бүлийнхэн тэр тусмаа аавтайгаа харилцаа муудсан. Хүүхэд байхаасаа л би урлагийн хүн тэр тусмаа Брюс Ли шиг агуу хүн болохыг мөрөөддөг байсан. Тиймээс л би түүнтэй адилхан болохын тулд тулааны урлагаар хичээллэж, карьераа өсгөхийг тулд Брюс овгийг авсан. Миний аав амьд ч гэсэн би Брюс Лигийн хойч үе нь болж, нэр алдрыг нь өвлөн авахыг хүсч байна. Тийм учраас Брюс Лигийн өргөмөл хүү нь болохоор шийдсэн” хэмээн “www.mirror.co.uk” сайтад өгүүлжээ. Жүжигчин залууг твиттерт 5000 гаруй хятад иргэн дагадаг гэнэ. Түүний мөрөөдөл нь Хонконгт байрлах Брюс Лигийн хөшөөний дэргэд зургаа авахуулах аж. Тэрбээр “Надад хангалттай хэмжээний мөнгө байхгүй. Өнгөрсөн сараас виз авахын тулд мөнгөө цуглуулж эхэлсэн. Чадвал энэ ондоо багтаж Хонконгт очно” гэсэн байна. 


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

бэлртэг:
брюс ли чинь хүү охин 2-той л биз дээ. охин шенон ли нь амьд .. хүү брендон ли нь 28 настайдаа хэрээ киноны зураг авалтан дээр массаугийн дүрд тоглож байсан жүжигчин хуурамч сумаар буудах гээд жинхэнэ сумаар хусаад алчихсанш дээ
2014-12-13
алтанцэцэг:
цахилгааны үнэ их байна. янз бүрийн халаалт гараад байдаг.аваад тавих гэхээр тариф нэмэгдээд байдаг, нүүрс түлэхээр агаар бохирдоод байдаг яалтай ч билээ.боломж муутай нэг нь бага савалгаатай ч гэсэн шуудай нүүрсээ л авч түлэхээс. хүмүүсийн амьдрал өдөр ирэх тусам хүндрээд байдаг.дээдчүүл юу л бодож байна даа.
2014-12-12
setgegch:
bi burslig demjdeg gehdeei uur hun terniig urlunu gevel bi demjihgui yagaad gevel bursli bol bursli shuudee
2014-12-12