2014 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 2014 оны улсын төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулав. Энэ оны улсын төсөвт өөрчлөлт оруулахдаа төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах хөрөнгөөс 51 тэрбум төгрөгийг бууруулан тооцжээ.
өа
Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа Засгийн газрын шинэ бүтэцтэй уялдуулж, энэ онд ашиглах боломжгүй хөрөнгө оруулалтын бэлтгэл ажил, зураг төсөл боловсруулах ажлын зардлыг бууруулан тооцон, төрийн албан хаагчдын цалинг 2014 онд салбарын онцлог, инфляцын түвшинтэй уялдуулан ялгавартай, үе шаттай нэмэгдүүлж байгаатай холбогдон Төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөвт зохих өөрчлөлтийг тусгах зэрэг зарчим баримталсан байна.
Төсвийн тодотголоор зарим арга хэмжээний зардлыг бууруулахаар тусгажээ. Төсвийн тодотгол хийх хугацаатай уялдуулан зөвхөн 12 дугаар сарын дүнгээр холбогдох тооцоог хийсэн бөгөөд нийт 477.1 сая төгрөг хэмнэгдэж байна. Харин татан буугдах, өөрчлөн зохион байгуулалтаар нэгдэж буй яамдын сайдын ажлын алба, төрийн захиргаа, удирдлагын газар, гадаад хамтын ажиллагаа, хууль, хяналт шинжилгээ, үнэлгээ зэрэг нийтлэг чиг үүргийн нэгжүүдийг нэгтгэн зохион байгуулснаар ажлаас чөлөөлөгдөж байгаа 111 албан хаагчид 795.3 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг олгох аж.
өа
Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Засгийн газрын гишүүдэд асуулт тавьж байна.
өа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ