Францын соёлын төвд халдлага үйлджээ
Афганистаны нийслэл Кабул хотноо байрлах францын соёлын төвд хэт даврагчид халдлага үйлджээ. Халдлагын үеэр нэг хүн амиа алдаж, 13 хүн гэмтжээ. Энэхүү халдлагыг “Талибан” бүлэглэл үйлдсэн гэж цагдаагийн газраас мэдээлэв. Тус соёлын төвийг 2011 онд барьж тусгай сургууль үйл ажиллагаагаа явуулдаг байжээ. Цагдаагийн газраас мэдээлсэнээр “Тус төвийн Афганы талыг хариуцсан дэд захирал халдлагын үеэр амиа алдсан” гэв.
Хэт даврагчид энэ оны эхээр Афганыг орхин гарах АНУ-ын цэргүүдтэй хамт гадны соёл болон хүмүүсийг гарахыг шаардаж буй. Тэд ирэх оны эхээр АНУ-ын цэргүүд эх орноос нь гарсны дараа Засгийн эрхийг авахаа сануулсан юм. Энэхүү мэдэгдлийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч цэрэг байршуулах гэрээгээ сунгах эсэх асуудлаар тус улсын Ерөнхийлөгч Ашраф Ганитай ярилцсан ч үр дүнд хүрээгүй юм. “Энэ сарын 30-ны 22.00 цагт Афганд үүрэг гүйцэтгэж буй АНУ-ын цэргүүд гарч, цөөн тооны цэрэг үлдэнэ. Үлдсэн цэргүүд тус улсын цэргүүдэд 45 хоногийн хугацаатай тусгай сургалт явуулна” гэж Цагаан ордноо мэдээлэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ