“Сайдын албандаа дасаарай”
Цэвэр агаар сангийн энэ оны төсвөөс тодотголоор таван сая төгрөгийг хассан. Төсвийн тодотголыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр “яагаад энэ мөнгийг хассан бэ?” хэмээн Ц.Даваасүрэн гишүүн салбарын сайдаас асуулаа.
өа
Харин БОНХАЖ-ын шинэхэн сайд Д.Оюунхорол “Цэвэр агаар сангийн таван тэрбум төгрөгийг хассан нь буруу гэж үзэж байгаа юм. Үйл ажиллагаа нь явагдсан. Гүйцэтгэл нь хийгдсэн байгаа. Ажил нь гүйцэтгэгдсэн байгаа иргэд, аж ахуйн нэгжид мөнгийг нь эргүүлж төлөхгүй байх асуудал үүснэ. Тиймээс ирэх оны төсвийн төсөвт оруулж ирэх ёстой” хэмээн байр сууриа хэллээ.
өа
Үүнд УИХ-ын дарга З.Энхболд “ Оюунхорол сайд аа, өргөн барьж оруулж ирсэн төслийнхөө эсрэг ярьдаггүй юм. Та өнөөдөр УИХ-ын гишүүн биш. Хэдийгээр томилогдоод хоёрхон хонож байгаа ч гэсэн “Сайд” гэсэн албан тушаалдаа дасах хэрэгтэй шүү” хэмээн зөвлөв.
өа
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ