“73-ын бүдүүн бүлэг”-ийн зарчмаар ажиллаад байна уу
Чуулганы нэгдсэн хуралдаанаар 2014 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ц.Нямдорж “Улсын төсвийн тодотгол өчигдөр өргөн баригдаад өнөөдөр хэлэлцэж байна. Улсын төсвийг долоо хоногийн өмнө өргөн мэдүүлээд, хэлэлцдэг ёстой биш билүү. Эсвэл “73-ын бүдүүн бүлэг”-ийн зарчмаар ажил яваад байна уу. Бүдүүн бүлэг байгуулагдахаар УИХ-ын ажил буруу зарчмаар явагддаг” хэмээн бухимдангуй асуув.
бө
Түүний асуултад УИХ-ын дарга З.Энхболд "Төсвийг өргөн барьснаас хойш долоо хоногийн дараа хэлэлцдэг байсныг гурав хоног болгосон. Үүнийг Ц.Нямдорж гишүүн мэдээгүй юм байна. Хэрвээ яаралтай хэлэлцэх асуудал байвал гурав хоногийг хүлээхгүйгээр хэлэлцэнэ” хэмээн хариуллаа.
өа
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ