Найман фермд “H5N8” бүртгэгдэв
Канадын Чилливак, Аббосфорд хотуудад үйл ажиллагаа явуулдаг гурван
шувууны фермийн 80 орчим шувуунаас өнгөрсөн долоо хоногт шинжилгээ авахад “H5N8”шувууны ханиад бүртгэгдсэн юм. Засгийн газар шувууны
ханиад бүртгэгдсэн нутгуудад хөл хорио тогтоож, ариутгал хийхийг үүрэгдсэн
билээ. Мөн 20 мянган тахиа, галзууг устгалд оруулжээ. Тэгвэл шувууны ханиад
бүртгэгдсэн ферм наймд хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тус улсад өнөөдрөөс эхэлж шувууны мах зарах, борлуулахад хориг тавьжээ.
Тун удахгүй зул сар болох гэж буй. Европчуудын хувьд зул сарын ширээгээ цацагт
хяруулын мах болон тахиан махан салатаар чимдэг билээ. Шувууны ханиад газар
авч, орон даяар түгшүүрийн харанга дэлдэж буй учир баярын үеэр шувууны махнаас
татгалзахыг уриалжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ