Эболагийн шинэ тохиолдол бүртгэгдэв
Сьерро Леон улсад эболагийн шинэ тохиолдол бүртгэгдэж 12 хүн амиа алдсан
тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эболагийн шинэ
тохиолдол буюу “А1” вирусээр халдвар авсан хүн 7-8 цагийн дотор амиа алддаг гэж
ДЭМБ-ын судалгааны хэсгээс мэдээлжээ. Либери улсад тус вирустэй төстэй хоёр
тохиолдол бүртгэгдсэн байна. Эболагаар 6301 хүн амиа алдаж, 17899 хүн халдвар
авчээ. Либери улсад 22, Гвинейд 18, Сьерро Леонд 59 хүн эболагаас ангижирч,
бүрэн эдгэрчээ.
Ирэх долоо хоногийн эхээр Япон болон АНУ-ын Эрүүл мэндийн яамны
санаачлагаар Токио хотноо “Их 20”-д багтдаг орны эрүүл мэндийн сайдууд Баруун
Африкт хурдацтай тархаж буй эболагийн асуудлаар уулзахаар болжээ. Энэхүү
уулзалтад Оросын Эрүүл мэндийн яамны төлөөлөгч оролцохоор болжээ. Оросын талаас
“Улс төрийн асуудал эрүүл мэндтэй ямар ч холбоогүй” гэж мэдэгджээ. Японы Эрүүл
мэндийн сайд Ицүро Ёошида “Эбола вирус ази болон европын орнуудад дэгдэхээс
өмнө урьдчилан арга хэмжээ авах хэрэгтэй. Тийм учраас энэхүү уулзалтын АНУ-ын
Засгийн газартай хамтран ажиллаж буй. Ирэх долоо хоногт болох уулзалтаар эболагийн
эсрэг тариаг олон сая хувиар үйлдвэрлэх мөнгийг гаргахаар төлөвлөж байна. Япон
улс эболатай тэмцэхийн тулд гурван удаа 50 сая ам.долларын тусламж үзүүлсэн”
гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ