Пиротехникийн хэрэгслийн худалдааг хязгаарлана
Шинэ жил дөхөж, албан байгууллагууд баярлаад эхэлжээ. Аливаа баяр ёслолын үеэр архидан согтуурсны улмаас гэмт хэрэг үйлдэх, гэмт халдлагад өртөх явдал цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмтт хэргийн тодорхой хувийг эзэлдэг. Иймээс иргэд, албан байгууллагыг шинэ жилийн баяраа тэмдэглэхдээ архины зөв хэрэглээг эрхэмлэж, болж өгвөл архи согтууруулах ундаагүй тэмдэглж болзошгүй аюул ослоос сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ө
Түүнчлэн шинэ жилийн баярын үеэр айл өрх, албан байгууллагууд пиротехникийн хэрэгсэл, салютыг ашиглаж, биедээ гэмтэл авсан тохиолдлууд гарч байсан. Үүний болзошгүй эрсдлээс сэргийлэхээр өнгөрсөн оны баярын өдрүүдэд "Очир-Ундраа", "Протек" гэх хоёр газарт салют болон пиротехникийн хэрэгсэл худалдах зөвшөөрлийг өгч, тухайн газрын мэргэжлийн ажилтнууд буудлагыг гүйцэтгэж байсан. Мөн бусад газруудад болон гар дээрээс худалдан авах явдлыг таслан зогсоож, хяналт тавьж ажилласнаар иргэд бэртэж гэмтэх, амь насаа алдах тохиолдол гараагүй.
б
Энэ жил мөн адил дээрх арга хэмжээ явагдах аж. Иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, пиротехникийн хэрэгсэл хууль бусаар хадгалах, ашиглах, худалдан борлуулах явдлыг таслан зогсоох зорилгоор "Пиротехникийн хэрэгсэл" нэгдсэн арга хэмжээг нийслэлийн хэмжээнд энэ сарын 10-ны өдрөөс ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зохион байгуулж буй тухай Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээлээ.
Арга хэмжээний хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулдаг аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, худалдааны төв, зах дэлгүүр, гудамж талбайд тавих хяналтыг эрчимжүүлэх аж.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ