ХасБанкнаас зарлаж буй нээлттэй ажлын байрууд
Үндсэн чиг үүрэг:
Газар, хэлтэс, алба болон салбар тооцооны төвийн материалын захиалгыг хүлээн авах, захиалгыг худалдан авалт хариуцсан мэргэжилтэнд дамжуулах; агуулахад байгаа материалын тоо, чанарын бүрэн бүтэн байдлыг хариуцаж, эмх цэгцтэй хадгалах.
Тавигдах шаардлага:
· Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн;
· 2 ба түүнээс дээш жилийн ажлын туршлагатай;
· Зохион байгуулах, эмх цэгцтэй ажиллах чадвартай;
· Тайлан судалгаа хийх, тайлагнах чадвартай;
· Харилцааны өндөр соёлтой;
· Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн..
АТС хариуцсан ажилтан
Үндсэн чиг үүрэг:
· АТМ-ны цэнэглэлт хийх;
· АТМ-ны энгийн болон дунд түвшний алдааг засварлах;
· АТМ-ны тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах, хяналт тавих;
· АТМ-д хураагдсан картыг цуглуулах, бүртгэх.
Тавигдах шаардлага:
· Банк санхүү эсвэл мэдээлэл технологийн мэргэжилтэй;
· Компьютерийн хэрэглээний програм ашиглах чадвартай.
Теллер
Үндсэн чиг үүрэг:
Харилцагчдын бэлэн болон бэлэн бус гүйлгээ, төлбөр тооцоог ХасБанкны харилцагчийн үйлчилгээний стандартын хүрээнд чанартай гүйцэтгэх
Тавигдах шаардлага:
· Нягтлан бодох бүртгэл, маркетинг, менежментийн чиглэлээр баклаврын зэрэгтэй;
· Англи хэл эсвэл орос хэлний ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй;
· Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай байх;
· Харилцааны өндөр соёлтой;
· Маркетинг болон үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
ВИП харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн
Үндсэн чиг үүрэг:
Харилцагчийн санхүүгийн хэрэгцээг тодорхойлж, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг ХасБанкнаас баталсан холбогдох бодлого, журам, заавар, Харилцагчийн Үйлчилгээний Нэгдсэн Стандартын дагуу сурталчлах, борлуулах.
Тавигдах шаардлага:
· Бизнесийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, олон улсын харилцааны чиглэлээр баклаврын зэрэгтэй;
· Үйлчилгээ, борлуулалт, маркетингийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу талтай;
· Англи хэлний ярианы дунд түвшний мэдлэгтэй;
· Харилцааны соёлтой;
· Компьютерийн хэрэглээний програмуудыг эзэмшсэн;
· Нягтлан бодох бүртгэлийн суурь мэдлэгтэй.
Бүрдүүлэх материал:
- Цээж зураг 1%
- Дипломын хуулбар, дүнгийн жагсаалтын хамт
Тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 12 цаг хүртэл recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү
СЭТГЭГДЭЛ БИЧИХ