Ц.Алдармаа батлан даалтад гарчээ
Бусдын бие махбодид санаатайгаар гэмтэл учруулсан хэрэгт сэжиглэгдэн ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан жүжигчин Ц.Алдармаа батлан даалтад гарчээ. Шүүхээс түүний өмгөөлөгч болон ар гэийнхэний хүсэлтийг харгалзан үзэж, эрүүл мэндийн шалтгааныг үндэслэн батлан даалтад гаргасан аж.
ө
Прокуророос Ц.Алдармаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 96 дугаар зүйлийн 96.2.6 дахь хэсэгт зааснаар 665 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс Ц.Алдармаад 7 жил 3 хоногийн хорих ял ногдуулсан.
а
Харин өнгөрөгч сарын 20-ны өдөр Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, Ц.Алдармаагийн хэргийг хянаж, гэмтлийн зэрэг тодорхойлох явцад ойлгомжгүй зүйл байна гэж үзээд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд буцааж байсан.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ