Яамны байрыг эмнэлэг болгохыг гишүүд эсэргүүцэв
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар 2014 оны төсвийн тодотголын нэгдүгээр хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлж байна.
1
-Төсвийн төсөлд гишүүд тойргийн сэтгэлгээгээр хандмааргүй байна. Харин төсвийн орлого, зарлагаа бодитоор тооцон батлах ёстой. УИХ дээр яагаад шийдвэргүй, бодлогын сонголтгүй төсөл өргөн барьж байна вэ? Шийдлийн Засгийн газар гэж нэрлэж байгаа. Бодлого тасралтгүй үргэлжлэх ёстой юм. Төсвийн бодлогод реформ хийх хэрэгтэй болжээ. Мөнгө санхүү, эдийн засгийн эрсдэлтэй нөхцөл үүсээд байгаад бодитой дохио өгмөөр байна. 2015 оны төсвийн тодотгол хэлэлцэхэд нөхцөл байдлаа зөв томъёолох хэрэгтэй.
1

-Өнөөдөр бид бодитоор хөрсөн дээрээ буужээ. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ бага байхад нүүрсний үнэ ч дагаад буурдаг. Шийдлийн Засгийн газрыг би анхнаас нь “дан дээл”-тэй байна гэж бодож байсан. Гэтэл “давхар дээл”-ээр бүрдсэн. Засагт орж ирсэн сайд нар нэг хэсэг дэмжээч, туслаач гэж яваад байсан. Одоо байхгүй байна. Цэцэрлэгийг төрийн хэвшлээр байгуулж байгааг би сайн зүйл гэж бодохгүй байгаа. 150 ортой хүүхдийн эмнэлгийг хуучин Соёлын яамны байранд байгуулна гэсэн байна. Би үүнийг дэмжихгүй. Хүүхдийн эмнэлгийн стандарт гэж байдаг. Эрүүл бус зүйл ярьж болохгүй. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг хүүхдийн эмнэлэг болго.
1
-Үдээс хойшхи хуралдаанд Засгийн газрын сайд нар хойрго оролцож байна. Хуралдаанд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, БСШУ-ны сайд Л.Гантөмөр хоёр л байна. Ажлаа аваад дөнгөж хоёрхон хонож байж чуулганы хуралдаанд оролцохгүй байна шүү. Ард түмний амьдрал хүнд байна. Гүйцэтгэх засаглалын нөхөд том том машин унаж, шатахуун үрээд яваад байна шүү.
1
-Шинэ Засгийн газрынхан анхны хурлаасаа хойш ухраад эхэллээ. Би хэнд үгээ хэлэх вэ? Засгийн газрын 19 сайд нь алга. Соёлын яамаа татан буулгаад байрыг нь булааж аваад, хүүхдийн эмнэлэг болгоно гэж байна. Ийм зүйл байж болохгүй. Энэ их хуралд ард түмний дуу хоолой, цөөнх байгаа шүү. Үүнийг сануулчихъя.
1
-2014 оны төсвийн тодотголын нөхцөл байдлыг ойлгож байна. Энэ оны хөөсөрсөн төсвийг цэгцлэх хэрэгтэй. Төсөв санхүүгийн бодлого ирэх жилүүдэд нөлөөлнө. Хамтарсан давуу талаа ашиглаад ирэх оны төсвөө бодитой тооцоолох хэрэгтэй юм. Ингэхгүй бол бие бие рүүгээ долоовор хуруугаа гаргах болно.
1
Гишүүд ийнхүү асуулт тавьж, үг хэлж дууслаа. Тиймээс 2014 оны улсын төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв.
Одоо Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Хууль санаачлагач Д.Эрдэнэбат чуулганы хуралдаанд төслөө танилцуулж байгаа юм.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ