УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөлөө
УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаан өндөрлөлөө. Чуулганы үдээс хойших хуралдаанаар Д.Эрдэнэбат гишүүний санаачилсан "Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Уг хуулийн төсөлд тамхи татах цэг байгуулах асуудлыг тусгасан байлаа.
б
Мөн О.Баасанхүү Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулж, тамхи татах цэгийг 300-500 метр зайд байгуулах талаар тусгажээ. Уг хуулийн төслийг ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ