Э.Цэрэндолгор тэргүүллээ
Хойт Туйлын цасан дундуур 300 км зам туулах Fjällräven Polar уралдаанд орохоор бүртгүүлсэн нийгмийн сүлжээнд цэнхэр үст Цэрэн хэмээн дуудагддаг Э.Цэрэндолгор интернэтийн санал асуулгын дүнд тэргүүллээ. Тэрбээр хүчтэй өрсөлдөгч Пакистан улсын иргэн Моин Ханыг 9297 саналын зөрүүтэйгээр яллаа. Санал асуулгаар Монгол улсын иргэн Э.Цэрэндолгор 48517 хүний санал авсан бол Пакистаны Моин Хан 39220 санал авчээ. Дашрамд дуулгахад энэ хоёроос гадна 60 гаруй орны оролцогчид өрсөлдсөн.
ы
Норвеги улсаас гараагаа эхэлж Шведэд өндөрлөх тус тэмцээнд тусгайлан бэлтгэсэн тамирчид биш харин та бидний ижил жирийн хүмүүс оролцдогоороо онцлогтой аж. Гэхдээ тэмцээнд шалгарч оролцохын тулд интернэтийн санал асуулгаар хамгийн өндөр оноог авах учиртай юм байна.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ