Хүйтний эрч чангарна
Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна.
б
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар болон төвийн нуьгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Баруун зүгийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 20-25 хэм, Идэр, Тэс,Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 13-18 хэм, Алтай, Хангайн уулс,Увс нуур болон Их нууруудын хотгороор 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
б
Улаанбаатарт цас орохгүй. Салхи баруунаас 5-10 метр. 10-12 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 20 хэм хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ