Зул сар тэмдэглэх нь эрсдэлтэй
Сьерра Леон улсын Ерөнхийлөгч Эрнест Бай Корома өчигдөр ард түмэндээ хандаж хийсэн мэдэгдлийнхээ үеэр тун удахгүй болох гэж буй зул сарын баярыг орон даяар тэмдэглэхгүй гэжээ. Энэ тухай “www.leadership.ng” мэдээллээ. Тэрбээр “Эбола вирусын тархалт өндөр байгаа учир зул сарын баяр тэмдэглэхгүй. Зул сарын баярын үеэр нийслэл болон хот дүүргүүдэд олон хүн цуглардаг. Энэ бол Сьерра Леон улсын хувьд хэтэрхий эрсдэлтэй. Тиймээс зул сарын баярыг тэмдэглэхгүй. Баярын үеэр цагдаа, хүчнийхэн иргэдэд хяналт тавьж ажиллах болно” гэсэн байна.
1
НҮБ-ын Хүний эрхийн байгууллага Ерөнхийлөгчийн мэдэгдлийг хэтэрхий нэг талыг барьж, иргэний эрхийг зөрчсөн хэмээн мэдэгдэж, дээрх шийдвэрээ цуцлахыг шаарджээ. Ерөнхий сайд Алберт Маргай твиттертээ “Судалгаагаар 10 хүний 2-3 нь зул сарын баяр тэмдэглэхээс татгалзсан” гэж жиргэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ