Хавай арлынхан тусламж хүсэв
АНУ-ын Хавайн аралд байрлах Килауяа галт уул өнгөрсөн зургадугаар сарын 27-нд дэлбэрсэн бөгөөд өнөөг хүртэл халуун лав урссаар байгаа юм. Халуун лав Пахао тосгоныг бүхэлд нь хамарч, их хэмжээний хохирол учруулсан билээ. АНУ-ын Засгийн газраас галт уулын хохирлын хэмжээг 5.7 тэрбум ам.доллар гэж тооцоолжээ. Тэгвэл тус тосгоны иргэд нэгдэж, НҮБ болон олон улсаас тусламж хүссэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.
1
Халуун лаваас болж Пахао тосгоны 20 мянга гаруй иргэнийг зэргэлдээх тосгонд байршуулсан юм. Тосгоны дарга Жон Кастер “Бид ядарч, туйлдаж байна. Манай тосгон халуун лаваас болж бүхэлдээ шатлаа. Халуун лав 2000 гаруй байшин шатааж, олон хүний хоолоо олж иддэг ногооны талбай зэргийг шатааж дуусгав. АНУ-ын Засгийн газар болон Хавайн арлын дарга биднийг үл тоож байна. Энэ сардаа багтаан бидний хохирлыг барагдуулахгүй бол өлсгөлөн зарлах болно” гэж хэлжээ.
Хавайн арлуудын захирагч Билли Кеной “AFP” агентлагт ярихдаа “Гомдол гаргасан тосгоны иргэдтэй уулзах болно. Энэ сардаа багтаан тэдний гомдлыг хүлээн авах боломжгүй” гэсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ