Бяцхан ханхүү мэндчилгээ дэвшүүлэв
Их Британийн угсаа залгамжлах ханхүү Жорж Александр Луи ард түмэндээ зул сарын мэндчилгээ дэвшүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр аав Уильямынхаа анхны зул сарын баяраар өмссөн хөх өнгийн майкийг өмссөн байна. Бяцхан ханхүүгийн дүрс бичлэгийг 10 суваг шууд дамжуулан үзүүлсэн байна. Ханхүү “Сайхан баярлаарай” хэмээн хэлжээ.
1
Энэхүү бичлэг “youtube.com” сайтад тавигдаад ганцхан цагийн дотор 1.2 сая хүн үзжээ. Твиттер, фэйсбүүкийн хэрэглэгчид 17 сартай ханхүүг их сайн ярьж байсан хэмээн магтжээ. Өнгөрсөн долоо хоногт Уильям, Кейт Миддлтон нар АНУ-д төрийн айлчлал хийсэн билээ. Ханхүү АНУ-д хийх айлчлалдаа хүүгээ дагуулан яваагүй шалтгаанаа “Жорж том болох хэрэгтэй. Хүү минь 10, 20 жилийн дараа хаан болно. Хаан хүн багаасаа бие даах ёстой” гэж хэлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ