Хүүтэй болохыг хүсэв
Жүжигчин Жессика Алба хүүхдэд зориулсан нэмэлт тэжээл “The Honest” брэндийн албан ёсны нээлтээ өчигдөр Нью Йорк хотын их дэлгүүрт хийжээ. Тэрбээр 2009 оноос эхлэн хүүхдэд ээлтэй бүтээгдээхүүн гаргаж, энэ бизнесийн салбарт хөл тавьж эхэлсэн юм. Нээлтийн арга хэмжээнд жүжигчин бүсгүй нөхөр Каш Керринээ дагуулан иржээ. “The Honest” брэндийн нээлт дэлгүүрийн төв хаалганы дэргэд өвлийн өвгөн хүүхдүүдийн хүслийг сонсч байжээ. Жүжигчин бүсгүй брэндийнхээ нээлтийн дараа өвлийн өвгөн дээр очиж өөрийнхөө хүслийг хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Алба өвлийн өвгөнд “Би хүүтэй болохыг хүсч байна. Нөхөр минь заримдаа ганцаарддаг” гэсэн байна. Тэд Хонор болон Хавен гэх хоёр охинтой билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ