Эмнэлгийн засаглал

img

Үнэндээ засаг солигдох бүрд нам, эвслүүд хүртэл эрүүл мэндийн салбарыг ямар ч ашиггүй бизнесийн орчин гэж үзээд ЭМЯ-ыг манай намд хэрэггүй,  танайх ав гэж арилжиж, хэн дуртай нэгнийг нь сайдаар томилж байхав дээ.

ош

Дэлхийн ихэнх улс орон  20 жилийн өмнөөс эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэхдээ эрүүл мэндийн засаглал түүний бие даасан байдал, санхүүгийн эрсдэлийг хамтад нь зах зээлийн сонгодог зарчимуудтай  нийцүүлэн, эрүүл мэндийн салбартаа онцгой анхаарал хандуулж эмнэлгийн тусламжийн чанар, хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлж ирсэн онцлогтой. Манай улсын хувьд төрөөс эрүүл мэндийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого нь нэг талаасаа хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд чиглэсэн боловч нөгөө талаасаа эрүүл мэндийн байгууллагын засаглал, бие даасан байдлыг бодлогын гадна орхигдуулсан зэрэг нь өнөөгийн шийдвэрлэх гол тулгамдсан асуудал болж байна. Түүнчилэн төрийн өмчид, төсвийн эрүүл мэндийн байгууллагын төсвийн санхүүжилт , зарцуулалтийн эрх нь хязгаарлагдмал, эмнэлэгийн удирдлагатөсвийг захиран зарцуулах эрхгүй, төсвийн орлогын бүх эх үүсвэр нь төрийн санд шилжиж, зохицуулагддаг учраас ЭМБ санхүүгийн хувьд бие даасан бодлого хэрэгжүүлж, хөгжиж  чадахгүй дампуурахад хүрч байна.

ө

Зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн үеэс өнөөг хүртэл төрийн өмчитулсын эмнэлгүүдэд эм, эмнэлгийн хэрэгслэл нийлүүлэх эрхийг зөвхөн хувийн хэвшил, компанид олгож, эмнэлэг, эмнэлгийн мэргэжилтэн оролцох эрхийг хязгаарласанаар гадаад, дотоодын хувийн хэвшилийн байгууллагууд  эрүүл мэндийн салбарт арилжаанышинжчанартайэрүүлмэндийнцоошинээлементүүд (авлига) хөгжих нөхцлийг бүрдүүлсэнээс гадна тэдний шаардлага хангахгүй нийлүүлсэн эм, эмнэлгийн хэрэгслэлүүд эмнэлгийн агуулахад хураалттай, эмнэлэг төрийн санд тушаасан төсвийн орлогоосоо засвар, үйлчилгээний зардалыг авч чадахгүйн улмаас төрийн өмч устаж, үгүй болж, элэгдэн хуучирч өмч эзэнгүйдэхэд хүрч байна. Өнөөдөр тендерээр нийлүүлэгдсэн тэрбум, хагас тэр бумын  өндөр үнэтэй оношлогоо, шинжилгээний  комьпютр, IRM аппаратаар төрийн өмч бүрдэж, үүгээр эмнэлгүүд иргэдэд төлбөртэй үйлчилгээ үзүүлж, уг төлбөрийг нэг ч зоос үлдээхгүйгээр төрийн санд шилжүүлж,  төсвийн орологыг бүрдүүлсэнээрээ   ард иргэдийн дунд эмнэлгийн байгууллага төлбөрт үйлчилгээ үзүүлдэг нэр зүүхэд хүрсэн бодлого үйлчилж байна.

ө

Даяаршлал, эрүүл мэндийн хөгжлийн чиг хандлага, мэдээлэл технологийн үсрэнгүй хөгжилтэй зэрэгцэн эмч нар олон улсад хийгддэг томоохон мэс заслыг өөрийн  оронд нутагшууласанаар хэрэглэгчдын тоо огцом өсч, эрүүл мэндийн зардал өсч ,түүнд хэрэглэгдэх тоног төхөөрөмжийн зардлыг улс 100 хувь даан, ханган нийлүүлж чадахгүйн улмаас эмнэлэг, эмч мэргэжилтэн өөрсдөө мэс заслын тоног төрөөхөмжөө олж, тусламж үзүүлсэнээр ашиг сонирхолын зөрчилд орж байна.  Тухайлбал:  Гэмтэл согог судлалын үндэсний төвд түнх, өвдөг, мөрний хиймэл үений мэс засал, дурангийн мэс засал, судас, шөрмөс шилжүүлэн суулгах, тархи нурууны мэс заслуудад хэрэглэгдэх  протез, имплантын  30-40 хувийг төр хариуцаж хувийн кампани эдгээрийг тендерээр нийлүүлж, 70 хувийг бодлогоор зохицуулалгүй дан ганц эмнэлэг, эмнэлгийн мэргэжилтний шийдэх асуудал болгож үлдээсэн.

ө

Эмнэлэг, эмнэлгийн мэргэжилтэн  эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй учраас аргагүй эрхэнд өөрсдийн гадаад харилцаагаа ашиглан, мэргэжилтэн нэгт нөхөддөө  хандан нэр, нүүрээ улайлган байж 10-20 хувийг өөрсдийн мөнгөөрөө авч гааль, хяналтын байгууллагад хураалган байж авчирсан хэдэн протез, имплантаараа тусламж үйлчилгээг үзүүлж 10 төгрөг илүүчилсэнийхээ  төлөө  авлигачингаараа дуудуулан МХЕГ, АТГ т дуудагдан шалгуулж, хариуцлага хүлээж байна. Эмч гэдэг бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг  эмнэлгийн мэргэжилтэн болохоос биш байхгүй юмыг олж  тусламж үйлчилгээ үзүүлсэнийхээ төлөө бусдын өмнөөс хариуцлага хүлээдэг субьект биш. Манайхаас өөр улс орны эрүүл мэндийн хуулинд эмнэлэг гэдэг бол хуулийнхаа хүрээнд шийдвэр гаргах эрх зүйн орчинтой,эмнэлэг өөрийн хуулиар хамгаалагдсан өөрийн гэсэн засаглал, төсөв захиран зарцуулах эрх мэдэлтэй, төлөөлөн удирдах зөвлөлтэй түүгээр дамжуулан асуудлыг шийддэг хуулийн итгээд байдаг.

ө

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагад хуучирч элэгдсн байрнаас өөр алдах юмгүй, засаглалынхаа асуудлыг шийдвэрлүүлж чадахгүй байгаа хөл нүцгэн, гар хоосон пролетариуд өөрийн хувь тавилангаараа тусламж үйлчилгээ үзүүлсэний төлөө эмнэлэг, эмч  хариуцлага хүлээж , эмнэлгийн засаглалын асуудал нь шийдэгдээгүйн улмаас улстөрчдийн засаглал, тоглоомын дүрэм үйлчилж, Монгол  Улсын эрүүл мэндийн салбар хөгжихгүй байгаа юм. Үнэндээ засаг солигдох бүрд нам, эвсэлүүд хүртэл өнөөдөр эрүүл мэндийн салбарыг ямар ч ашиггүй бизнесийн орчин гэж үзээд ЭМЯ-ыг манай намд хэрэггүй,  танайх ав гэж арилжиж, хэн дуртай нэгнээр нь сайдыг томилж байхав дээ. Өнөөдөр эрүүл мэндийн салбарынханд  танигдсан бидний өмнөөс дуу хоолой болж, эмнэлгийн засаглалын асуудлыгхөндөж хууль санаачилж байгаа УИХ-ын гишүүн С.Одонтуяа, сайд асан С.Ламбаа, даатгалын хуулийн хойноос гүйж  байгаа С. Эрдэнэ гишүүнээс өөр эрүүл мэндийн салбарт элэгтэй хүн байхгүй. Эрүүл мэндийн байгууллагын өнөөгийн тогтолцоо, түүний засаглал, бие даасан байдлыг шийдвэрлэхгүйгээр ямар ч бодлогыг хэрэгжүүлэх боломжгүй.

а

Эмнэлгийн засаглал бие даасан байдал түүний  онцлог ач холбогдол

х

Эрүүл мэндийн салбар бол эдийн засгийн өвөрмөц онцлогтой, зах зээл дээр төгрөгийн ханш унаж, инфляц өсч, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх агшинд хямралд өртдөг зах зээлийн сонгодог зарчим бүрэн утгаараа хэрэгжих боломжгүй төгс бус зах зээл гэж үздэг онцлогтой. Ийм учраас дэлхийн олон улс орон тухайлабал Франц улс эдийн засгийн хямралаас ард иргэдээ хамгаалж даатгалын тогтолцоог зах зээлийн сонгодог зарчимд нийцүүлэн, улам боловсронгуй болгон, эмнэлгийн засаглал бие даасан байдалд онцгой анхаарч санхүүжилтийг төрөөс  хараат бусаар бие даасан байдалд шилжүүлэн хөгжүүлж ирсэн. Манай орны хувьд эмнэлгийн засаглалын хэрэгцээ шаардлагыг 2005 онд батлагдсан эрүүл мэндийн мастер төлөвлөгөөнд тусгаж,  төв эмнэлгүүдэдудирдах зөвлөлийг байгуулан дүрмийг баталж сайдын тушаал гарсан  боловч удирдах зөвлөл засаглалын эрх үүрэгээ хэрэгжүүлэх, эрүүл мэндийн байгууллагыг бие даан хөгжүүлэх  хууль эрх зүйн таатай орчин бүрдээгүйгээс гадна 2012 онд ЭМЯ сайд асан Н.Удвал уг тушаал шийдвэрийг хүчингүй болгосноор удирдах зөвлөл татан буугдаж, засаглалын асуудал бодлогын гадна орхигдсон нь тогтолцооны том гажуудал болсон. Эмнэлгийн засаглал гэдэг бол хуулиар олгогдсон эрх мэдэлийн хүрээнд бие даан шийдвэр гаргах байгууллагын дотоодын зохистой удирдлагын тогтолцоо юм.

а

Эмнэлгийн засаглалыг манай салбарт шинээр хэрэгжүүлж байгаагийн хувьд ойлгомжгүй,  биелэгдэшгүй мэт санагдавч эрүүл мэндийн  байгууллагын хувьд эдийн засгийн бие даасан чадавхитай болж  хөгжиж, хөгжлийн  гол үндсэн суурь юм. Анагаах ухааны хэллэгээр бол зүрх зогсох агшинд хэрэглэх амь тариа юм. Төрийн өмчид суурилсан эмнэлгийн байгууллагуудын бие даасан байдлыг сайжруулахад сайн засаглалтай, улсын болон хувийн зөв хослол дээр суурилсан эрүүл мэндийн тогтолцоог өнөөгийн зах зээлийн сонгодог зарчимд нийцүүлэн шийдвэрлэх бодлогын асуудал юм. Эмнэлгийн засаглал, бие даасан байдлын шийдвэрлэнэ  гэдэг бол эмнэлгийг хувьчлах асуудал биш,  зах зээлийн хямралын үед төрөөс төсвийг захиран зарцуулах  эрх мэдэл,  хариуцлагыг хамтад нь эрүүл мэндийн байгууллага, удирдах зөвлөлд өгч, санхүүжилтийг бие даасан байдалруу шилжүүлэн хуульчилж, тусламж үйлчилгээг сайжруулан  цаашид ЭМБ бие даан  хөгжих эрх зүйн таатай орчин бүрдүүлэх  төрийн бодлого юм.

ө

Саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хувийн хэвшлийн бие даан хөгжихөд саад болж байгаа асуудлыг өрөөндөө сууж байгаад хариуцлагатануудад үүрэг өгөөд шийдвэрлэсэнтэй адил эмнэлгийн засаглалын асуудлыг бодлогоор зохицуулах боломжтой. Эрүүл мэндийн салбарт Шийдлийн Засгийн газраас 1,5 жилийн хугацаандаа  эмнэлгийн засаглал, бие даасан байдлыг хуульчилж өгвөл  үүн   шиг том гавьяа байхгүй. Шинээр эмнэлэг байгуулж, төсвийг нэмээд ч эрүүл мэндийн талаархи асуудлыг шийдэж чадахгүй, тэдний засаглалийн асуудлыг шийдвэрлэсэнээр Эрүүл мэндийн салбарынхан асуудлаа өөрсдөө шийдвэрлэж чадна тэдэнд засаглалыг нь өг, эдийн засгийн хараат хоригоо цуцал өөр ямар ч гарц байхгүй.

 аа

Хүний их эмч Ж.Батмагнай 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тоншуул:
энэ хошин олон цаасны ажлуудаас нь салгах хэрэгтэй. хүнд үйлчилдэг, үйлчилгээг нь иргэд үнэлдэг болгох менежмент маш чухал, одоо бол ямар ч толгой байхгүй. эрх мэдэл засаглал санхүүг хэрхэн бие даан шийдвэрлэж чадахаас их хамаарна. одоогийн байгаа нөхцөлд засаглалын менежмент хийх ямар ч боломжгүй. гуравдугаар шатлалын эмнэлгүүд, эсвэл эрүүл мэндийн даатгалаас санхүүждэг эмнэлгүүдийг л хувьчилж авах л сонирхол байгаа.... тэгээд одоо байгаа энэ олон мянган хувийн эмнэлгийнхээ араас ороод бүгд төлбөртэй болбол сайхан дампуурна даа. хувьчилсан улсууд нь зугатаад алга болно. хувьчилж авсан нь хэсэг зууралдаад залхаад байраа зарна. хувьд очихоор нэг тэнэг баяны зарц болно. эрүүл мэндийн салбар ч хонь, байр хувьчилдаг ажил ч биш дээ. сайн л нухацтай судлах хэрэгтэй. тэгэхгүй бол жинхэнэ сүйрнэ шүү. энэ олон хэрэггүй, засагддаггүй, он удаан жил болсон үхширмэл хуучин барилгууд нь төрийн өмчийн хорооны нэртэй, тэр нь яаж менежмент хийхэв дээ. ард иргэдээр л хэлэлцүүлэх хэрэгтэй. тэгэхгүй бол одоо хувьчилна гээд нэг шуурга яваад самраад л өнгөрнө. нэг баян хужаа бүх эмнэлгийн барилгыг чинь биржээр худалдаад авчихвал монгол улс баяртай болно шүү. үүнийг сайн анхаарах хэрэгтэй байх аа. номлогчид онолчид оо. та бүхэн даанч энэ салбартаа ажилладаггүй, халтар хултар жаахан гадны юм үзсэн, уншсан болоод их цэцэрхэх юм. ядаж ажиллаж үзэж байж шийдэхгүй бол бушуу туулай борвиндоо *тай болох биш хүзүүндээ олстой болгочих вий дээ. эрхэм ухаантнуудад хандаж хэлэв.
2014-12-15
tonshuul:
эхлээд бид хаанаас хаа хүрсэн, одоо хаана байгаагаа мэдэх хэрэгтэй. эмнэлгийн засаглал гэдэг үгний учраа сайн ухаарах ёстой. учир нь дийлэнх засаглал гэдэг ойлголтыг голдуу удирдах, зохион байгуулахаар авч үздэг нь үнэн ч манай орныхувьд шууд бусдыг хуулаад хэрэгжих боломж асар муу. үндсэндээ дөнгөн данган цалингаа тавьж байгаа, урсгал зардал нь чүү чай хүрдэг, эмийн их өртэй, маш их цаасны ажилтай, олон шат дамжсан даргын засаглалтай. тийм болохоор зүгээр нэг ортой эмнэлгийн менежментийг онолдож бас цэцэрхэх хэрэггүй. үнэхээр хөгжих гарц нь байна. тэрний тулд эхлээд хийж буй ажлынхаа өртгийг тооцож гарга, бусад оронтой харьцуул, дараа нь яг ямар үйлчилгээг үзүүлэх гээд байгаагаа, одоогийн ажиллаж буй хүмүүсийн ажилтай нь уялдуул, ялангуяа цаг хугацаатай нь.... тэрний дараа нь засаглал гэдэг утга нь үйлчилгээг хүртэгчийн хүсэх сэтгэл ханамжийн босго, үйлчилгээ үзүүлэгчийн ямар чанартай үйлчилгээ үзүүлэх боломж хоёроо тодорхойлох ёстой. энэ бүгд эхэлж хийгдэх учиртай. хэрхэн хэрэгжүүлэх хэлбэрүүд нь янз бүр байж болно. хөдөө сумын эмнэлэгт, өрхөд, дүүрэгт ямар байхаа сайн ул суурьтай бодож хийхгүй бол одоо яйжийсан байгаа юмыг нэг их мундаг засаглал яриад бүр сөнөөчихөв дөө. ер нь ч сөнөчихөөд л байгаа л даа.
2014-12-15
prius:
germanaas oruulj irsen zuw rultei europa standartiin prius11 zarna. utas 53190009
2014-12-15