Тагнуулын газрыг өмөөрөв

img

АНУ-ын Тагнуулын газрын ажилтнууд 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулсан хэрэгт шүүгдэж байсан сэжигтнүүдтэй хэрцгийгээр харьцаж, залхаан цээрлүүлдэг байсан нууц материалууд өнгөрсөн долоо хоногт нийтэд ил болсон юм. Энэхүү мэдээллийн дараа тус байгууллагын дарга Жон Бреннан ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Тэрбээр тагнуулын ажилчид сэжигтэн болон ялтнуудтай хэрцгийгээр харьцдаг байсныг хүлээн зөвшөөрч, олон нийтээс уучлалт гуйсан юм.

1

2001 оны халдлагын үеэр АНУ-ын Ерөнхийлөгчөөр Жорж Буш ажиллаж байв. Ерөнхийлөгч өчигдөр “NBS” телевизэд ярилцлага өгөх үеэрээ Тагнуулын газрыг өмөөрсөн байна. Буш “13 жилийн өмнө АНУ болон олон мянган иргэн алан хядагчдын золиос болсон. Тэд ямар ч шалтгаангүйгээр гэмгүй хүмүүсийг хороосон. Энэ хэргийн дараа АНУ-ын Тагнуулын газрын ажилчид алан хядагчдыг олж, илрүүлэх ажиллагааг эхлүүлсэн. Тагнуулыхан үүргээ маш гүйцэтгэж дээрх халдлагатай холбоотой 100 гаруй хүнийг баривчилсан. Тэд бол гэмт хэрэгтнүүд. Тэдний тэнэг гэмээр үйлдлээс болж АНУ бүхэлдээ айдаст автсан. Тэдэнтэй зохих ёсоор нь хандсан гэхэд болно. Тагнуулын ерөнхий газар АНУ-ын зүрх. Тиймээс энэ байгууллагын дотоод асуудалд Ерөнхийлөгч, Засгийн газар болох хувь хүн хөндлөнгөөс оролцож, заах нь буруу. Эрүү шүүлт заримдаа хэргийн зангилааг тайлдаг” гэж хэлсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
буш гуайг би их хайрладаг тэр их сайхан хүн бас их хөгжилтэй хошин шогийн өндөр мэдрэмжтэй хүн kk ёр нь бол чухам үнэнийг л хэлсэн байна ‘‘эрүү шүүлт заримдаа хэргийн зангилааг тайлдаг”
2014-12-16
өмхий америкуудад:
энэ муу * бушийг ттг-тай нь хамт олон улсын шүүхэд дуудаж ял асуух хэрэгтэй.
2014-12-15
зочин:
хөөе таминь ээ, сонсов уу.ану-д ттг-н ажилд төр засаг орох нь буруу гэж үздэг юм байна.гэтэл манайд эсрэгээрээ эрх баригч нам болон эрх барьж байгаа рецедевистүүд тег-р тоглож суудаг болсон.нэг бол ану-нх буруу нэг бол манайх буруу байна.
2014-12-15
unshigch:
ene 2 zariig or murgui ustgachihdag hun baina uu?? eamar ch medeelliin door gardag bolood tun udaj baina..
2014-12-15
prius:
germanaas oruulj irsen zuw rultei europa standartiin prius11 zarna. utas 53190009
2014-12-15