Ажилдаа яардаггүй гишүүд
УИХ-ын даргын захирамжаар өнөөдрөөс Төрийн ордонд шинэ журам хэрэгжиж эхэлсэн нь ордны ажилтнуудыг ихээхэн бухимдуулсан бололтой. Байнгын хороо, чуулганы хуралдаан товлосон хугацаандаа эхлэхгүй, хэдэн цагаар хойшилж, ирц бүрдэлт хүлээлт үүсгэдэг нь гишүүдийн гэм биш зан.
б
Хуралдаандаа цагтаа ирэхийг шаардаж, гишүүдээ зэмлэхэд З.Баянсэлэнгэ гишүүн Төрийн ордны хашаан дотор зогсоол хайгаад тойрч цаг алдсанаа гомдоллосон сурагтай. Өмнө нь, энэ парламентын үед ч УИХ-ын гишүүнд Төрийн ордны аль нэг хаалган дээр бууж, жолооч нь машинаа тавих зогсоолоо хайдаг бичигдээгүй журам үйлчилсээр ирсэн. Харин спикер гишүүдийнхээ зогсоол хайж, хуралдаа хоцордог асуудлыг зохицуулахаар Төрийн ордны баруун талыг “Энэ зогсоол зөвхөн УИХ-ын гишүүдийн машинд хамаарна” гэх журам гаргуулжээ.
ө
Харин Төрийн ордны зүүн талын зогсоолд ихэвчлэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын, Засгийн газрын гишүүд, ЗГХЭГ-ынхан машинаа тавьдаг байсан. Үүнд дээр УИХ-ын Тамгын газрынхан, ордны ажилчдынх нэмэгдээд зогсоолын ачаалал нь хэтэрчээ. Өнөөдрөөс үйлчилж эхэлсэн энэ журамд Төрийн ордны зүүн талын зогсоолд машин овоорч, шавааралдан, зогсохгүй талбайгүй болсон бол баруун талын зогсоолд УИХ-ын гишүүний нэг ч машин байсангүй, эл хульхан цэмбийж харагдана. УИХ-ын гишүүдийн ажлын идэвх, ирцийг иргэд машинынх нь зогсоолоор мэдэж болохоор боллоо.
б
УИХ-ын гишүүдийн машинаа тавих зогсоол
1
Бусад ажилтнуудын машинаа байрлуулах зогсоол
бө
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ