Сиднейн төвд кафе барьцаалжээ
Австралийн Сидней хотын төвд байрлах нэгэн кафег нүүрээ халхалсан хоёр этгээд барьцаалсан тухай “www.telegraph.co.uk” мэдээллээ. Тус кафед 20 орчим хүн үйлчлүүлж байсан гэж эргүүлийн цагдаа мэдээллээ. “Цагдаа нар гэмт этгээдүүдтэй хэлэлцээр хийх хүсэлт гаргаад байгаа” гэж Австралийн төв сонин мэдээлжээ. Цагдаагийн газраас Сиднейн төвд хөл хорио тогтоож, оршин суугчдыг сэрэмжтэй байхыг сануулжээ.
1
Батлан хамгаалах яам гэмт этгээдүүд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид хэмээсэн бол хэргийн газар ажиллаж буй цагдаагийн ажилчны хэлсэнээр “Кафег барьцаалсан этгээдүүд тус бүлэглэлтэй холбоогүй. Гэмт этгээдүүд барьцаалагдсан хүнээр дамжуулан “Мухаммед бол түүний элч” гэх тугийг бидэнд өгсөн” гэжээ.
Шинжээчид энэхүү тугийг Аль Кайди бүлэглэлтэй холбоотой гэсэн байна. Тус бүлэглэл энэ оны эхээр Австралийн шоронд хоригдож буй дайчдыг нь суллахгүй бол алан хядах ажиллагаа явуулна гэдгээ сануулж байжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ