Порошенко оны онцлох хүн болов
Украины Ерөнхийлөгч Петр Порошенког оны онцлох хүнээр тодруулсан тухай “www.msnbc.com” мэдээллээ. Тус улсад үйл ажиллагаагаа явуулдаг телевиз, радио, сонин, сэтгүүлийн удирдлагууд хуралдаж, оны онцлох хүнийг тодруулжээ. “Ukraine post” сонины эрхлэгч Хэнри Жексон “2014 он Украинд дайны гал үнэртэж, олон зуун хүн шалтгаангүйгээр золиос боллоо. Иргэдийн дунд “юуны төлөө, энэ бүхэн эхлэв” гэх асуулт бий. Хэвлэлийн салбарыхан энэ асуултад хариулж чадах ганц эрхмийг Порошенко хэмээсэн. Тиймээс Ерөнхийлөгчийг оны хүнээр сонгов” гэж хэлжээ.
1
Өнгөрсөн долоо хоногт “Ukraine new daily” сонин интернэт хэрэглэгчдийн дунд “2014 оны украины онцлох хүн хэн бэ” гэх санал асуулга явуулсан юм. Энэхүү санал асуулгад 21 мянган хүн оролцжээ. Саналаа өгсөн иргэдийн 49 хувь Порошенког оны онцлох хүн гэсэн бол 25 хувь нь экс Ерөнхийлөгч Виктор Януковичийг сонгожээ.
Януковичийн төлөө саналаа өгсөн иргэдийн ихэнх нь “Экс Ерөнхийлөгч нэртэй урвагчийг хэзээ ч мартаж чадахгүй” гэсэн байна.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ