Абегийн нам ялалт байгууллаа
2014-12-15

Японы парламентын доод танхимын гишүүдийг сонгох сонгууль өчигдөр болж өндөрлөлөө. Урьдчилсан дүнгээр Ерөнхий сайд Шинзо Абегийн тэргүүлдэг “Либерал ардчилсан нам” ялалт байгуулж, нийт 475 суудлын 325-ыг авсан байна. Парламентын доод танхимын суудлын төлөө 1191 нэр дэвшигч өрсөлджээ.  Сонгуулийн албан ёсны дүн энэ сарын 20-нд гарна гэж Сонгуулийн хорооноос мэдээлэв.


Ерөнхий сайд Абе өнгөрсөн сарын 21-нд Парламентын доод танхимаа тарааж, хугацаанаас өмнө сонгууль явуулахаа мэдэгдсэн билээ. Тэрбээр сонгуульд олон суудал авч чадахгүй бол огцрохоо мэдэгдсэн юм. Японы хэвлэлүүдийн мэдээлснээр “Ерөнхий сайд парламентын доод танхимаа тараасны дараа түүний нэр хүнд огцом буурсан. Урьдчилсан дүнгээр “Либерал ардчилсан нам” ялалт байгуулсан. Харин иргэдийн дунд явуулсан “Та Ерөнхий сайддаа итгэж байна уу” гэх санал асуулгад оролцсон 100 мянган хүний 39 хувь нь “Үгүй” гэж хариулжээ.


Абе сонгуулийн өмнө “Либерал ардчилсан нам”-д итгэл хүлээлгэвэл уналтад оруулаад буй эдийн засгаа аварч, “Наран улсыг дэлхийд мандуулна” хэмээн амласан юм.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин
zochin:
абе биш абэ
2014-12-15