ТӨХ "Аса" циркийг шалгахгүй байна
ШӨХТГ-ын дарга О.Магнай өнөөдөр зарим асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрөгч гуравдугаар сард ШӨХТГ-аас "Аса” циркт шалгалт хийж, зориулалтын дагуу ашиглахгүй байна хэмээх дүгнэлт гарган, зөрчлөө арилгах есөн сарын хугацааг циркийн удирдлагуудад өгсөн.
б
Энэ хугацаа дуусах гэж буйг өнөөдрийн мэдээллээрээ сануулав. ШӨХТГ-ын дарга О.Магнай “Цирк циркээрээ л байх ёстой. Гэтэл баар болон хувирсан байна лээ. Циркийн талаар ярих нь хувийн өмчид халдаж байгаа хэрэг биш юм. Анхнаасаа циркийг хувьчлахдаа менежментийн гэрээгээр буюу тухайн объектыг хувьчилж авсан иргэн циркийн үйл ажиллагааг үргэлжлүүнэ гэж авсан. Энэ асуудлыг шийдвэрлэхээр, Төрийн өмчийн хорооноос ажлын хэсэг гарч “Аса” циркийн одоогийн үйл ажиллагаанд шалгалт явуулна гэсэн. Гэтэл одоо болтол таг чиг байна. Энэ тухай лавлахаар, бүгд надаас зугтаагаад хариулт өгөхгүй байна. “Роял плаза” гэх байгууллагад нь албан бичиг хүргүүлсэн. Гэтэл албан бичгийн хариу өгөхийн оронд УИХ-ын гишүүд, дарга нараар "наад ажлаа зогсоо" гэж яриулсан. Мөнгөтэй ч, бяртай ч бай хууль үйлчилнэ гэдгийг дахиад хэлье. Ямартай ч хуулийн дагуу бүх зүйл явагдах тул Төрийн өмчийн хорооныхон шалгалтаа явуулах хэрэгтэй байна” гэсэн юм.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ