“Оройн дээд” үндэсний түүхэн дуурь тоглогдоно

img

ҮДБЭЧ 2014 оны IV улиралд Ардын уран зохиолч, СГЗ Пунцагын Бадарч, Төрийн соёрхолт СГЗ Дамбын Төрбат нарын цомнолоор “ОРОЙН ДЭЭД”үндэсний түүхэн дуурийг үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж байна. Энэхүү бүтээлд 70 гаруй жилийн турш социалист агуулга үзэл сурталын дүнд гуйвуулагдан бүдгэрсэн 1911 оны 12 сарын 29-нд болсон эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх үндэсний хувьсгалын үнэн түүхийг өгүүлэх ба хоёр зууны туршид харийн түрэмгийлэгчдийн эрхэнд зовж шаналж туйлдаа хүрсэн монголын ард түмэн, эрх чөлөөг эрхэмлэгч дэвшилтэт үзэлт ноёд тайж нар болон YIII-р Богд Жавзандамба гэгээн нар энэ ОРОЙН ДЭЭД үндэсний түүхэн дуурийн гол дүрүүд болон тодорно. ҮДБЭЧ-ын шинэ уран бүтээл “Оройн дээд” нь 3 бүлэг 7 үзэгдэлтэй аж.  Энэ бүтээлд Зууны манлай уртын дууч Н.Норонбанзадын нэрэмжит дуу анги, Үндэсний хөгжмийн их найрал, Зууны манлай бүжиг дэглээч, төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг анги зэрэг 200 гаруй уран бүтээлч, Сити дээд сургуулийн ардын дууны ангийн оюутнууд оролцох юм байна. Харин ерөнхий найруулагчаар Д.Ганболд, Хөгжмийн зохиолчоор залуу хөгжмийн зохиолч М.Бирваа, удирдаачаар Ерөнхий удирдаач Н.Буянбаатар, хормейстр Ц.Буян-Орших, бүжиг дэглээч СТА Х.Хашхүү, СТА О.Цэцгээ нар ажиллаж байна.

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ