Ролене Страусс: Дэлхийн мисс болчихлоо гэж үү

img

Энэ оны Дэлхийн мисс тэмцээний ялагчаар Өмнөд Африкийн гоо бүсгүй Ролене Страусс тодорчээ. “AFPагентлагийн сэтгүүлч шинэхэн дэлхийн мисстэй ярилцжээ.  


-Баяр хүргэе?

-Баярлалаа. Энэ аз жаргалыг үгээр илэрхийлж чадахгүй. Баярлах, догдлох, айх зэрэгцсэн өдөр байлаа. Эцсийн эцэст мөрөөдлөө биелүүлж, эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж чадлаа. Өмнөд Африк дэлхийн мисстэй боллоо. Энэ тухай бүгд мэдээсэй гэж хүсч байна.



-Би танд гэнэтийн бэлэг барихыг хүслээ. Миний гарт Өмнөд Африкийн Ерөнхийлөгчийн мэндчилгээ байна. Таныг титмийн эзэн болсны дараа Ерөнхийлөгч  “Дэлхий мисс”-ийн холбоо руу факс явуулсан юм?

-Ямар гайхалтай юм бэ. Баярлалаа. Энэ өдөр миний амьдралд тохиолдсон хамгийн гайхалтай өдөр байна. Цаг хугацааг зогсоож болдог бол энэ өдрийг үүрд зогсоомоор байна.





-Ирэх оныг дуустал та энэ гаригийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй байх болно. Таны тэргүүн дээр дэлхийн миссийн титэм байна. Энэ титэм танд очсноор эмэгтэйчүүдийн ертөнцөд ямар хувьсал гарах бол?

-Дэлхийн мисс. Дэлхийн мисс. Өчигдөр миний нэрийг хэн ч мэддэггүй байсан. Маргаашнаас миний нэрийг маш олон хүн мэдэх болно. Чиний нэрийг олон хүн мэдэх тусам чамд хариуцлага ноогдох болно. Энэ титэм Ролен Штраус гэх бүсгүйн тэргүүн дээр бус Өмнөд Африк улсын тэргүүн дээр заларч буй. Миний хийж буй бүх үйл Өмнөд Африктай шууд хамааралтай. Би “Дэлхийн мисс” холбооны хөтөлбөрийн дагуу үүргээ гүйцэтгэхээс гадна дэлхийн миссийн хувиар хийж чадах бүх зүйлд оролцох болно.




-Дэлхийн мисс болох таны мөрөөдөл байсан уу?

-Тиймээ. Би дэлхийн мисс болчихлоо гэж үү. Итгэж чадахгүй байна. Бурхан минь гуйж байна. Зүүд биш л байгаасай.




-Энэ зүүд биш. Та дэлхийн мисс боллоо. Дараагийн гоо бүсгүйд титмээ шилжүүлэн өгсний дараах төлөвлөгөө?

-Ээ бурхан минь дэлхийн мисс болоод ганцхан цаг ч болоогүй байна. Нэг жилийн дараа хэн байх вэ гэвэл. Би сахиусан тэнгэр байхыг хүсч байна. “Victory’s secret”-ийн сахиусан тэнгэр болохыг хүсч байна. Энэ оны “Victory’s secret”-ийн шоу Лондон хотноо болсон. Тэр үед сахиусан тэнгэр болох хүсэл минь гал шиг дүрэлзэж байсан.



-Мөрөөдөл тань биелэх болтугай. “Victory’s secret”-ийн удирдлагууд дэлхийн мисстэй гэрээ байгуулах нь тодорхой байх?

-Баярлалаа. Итгэл хайрласанд баярлалаа.




-Тэмцээний үеэр аль улсын гоо бүсгүйтэй нэг өрөөнд байв?

-Бразилийн гоо бүсгүй Жулиа Гама. Бид сайн найзууд болсон.



-Тэмцээнд оролцохоор ирсэн бүх орны гоо бүсгүй өөрийгөө дэлхийн мисс болно хэмээн итгэдэг. Хэрвээ та оролцогч буй үзэгч байсан бол аль орны гоо бүсгүйг дэмжих байсан вэ?

-Бүх орны гоо бүсгүйчүүд үзэсгэлэнтэй, гайхалтай байсныг хэлэх нь зүйтэй. Миний бодлоор Энэтхэгийн гоо бүсгүй Коул Рана хамгийн үзэсгэлэнтэй. Үгээр илэрхийлэхийн аргагүй үзэсгэлэнтэй.




-Бидэнтэй ярилцах боломж олгосон танд баярлалаа. Таны гоо үзэсгэлэн, мэргэн ухаан, уян зөөлөн сэтгэл олон хүнд аз жаргал бэлэглээсэй?

-Маш их баярлалаа. Тун удахгүй болох гэж шинэ оны мэнд хүргье.



Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
togsoo g missd oruulhgui ehni5 bol baaragguidee
2014-12-16
ttttt:
erliiz battsetseg chin darhanii yaashkaa bsan haltar uhna shde tsagtaa minii booviig hohoj l yablaa irheer n tsetseg bairij ugtana ch geh shig yu hiisen ter erliiz * baahan vine uuj bgaad l irj bgaa biz tegeed miss selengee helsen shde battsetseg bo myngaagiin neg heregleltiin ohin bsan gej
2014-12-16
zocnin :
delhiin missid yaj beltgeh yamar shalguur bdag zergee daraa daraagiinhaa misst sain helj ogoorei minii dyy
2014-12-16
zochin:
emegtei hvniig hamaagvi amandaa orsonooroo doromjilj bolohgvi aldaa bvr amjilt daguulna daraa oroh missee mongolchuud sain demjij shonsorloh heregtei
2014-12-15
shal teneg huuhen bna:
ene turuulsen huuhen n uy saihan baigaa yam be. tsehiisen nudtei ongorhoi hamartai teneg tsaraitai yam bna sh dee. shulmasan durtei huuhen bna daa.
2014-12-15
zochin:
myangaa ahad helmeer uym bna ah eniig anhaaraldaa awchihwal mgloos delhiin miss olon busgui turuuleh bh
2014-12-15
зочин:
өнөө манай мангуу эрлийз охин юу болсон хэдэд орсон бээ ер нь бол шившиг шдээ тийш нь явуулж л байдаг огт боловсроогүй хүнийг энэ хүүхэн бол зүгээр л тас байнашдээ бодмоор юм манайхан
2014-12-15
хотын залуу:
энэ охин вугаа мэдэхэв дээ. бэлтгэж зохионб айгуулж байгаа эргүү гарууд наад хүүхэддээ энэ бол загварын тэмцээн биш, энэ бол дэлхийн миссийн тэмцээн гэж яагаад ойлгуулаагүзй юм бол. ямар ч бэлтгэлгүй харагдаж байна лээ. энэ охин зүгээр л загвар өмсөнгийн үүднээс л бүх юмандаа хандаад тэгээд мултарлаа. ичиж үхэхээ шахлаа. тэр миссүүд маш их буяны ажил, ядуусд хандсан өглөгийн ажил, нийгэм рүү хандсан ажил ярьж байхад манай хүн зүгээр л монгол дээлний загвар өмсөж байгаад л ирлээ дээ. хойшдоо бодох хэрэгтэй юм байна лээ дээ.
2014-12-15
элий балай :
монгол улсын нэрийг гарагж байгаа тэмцээнд оролцохдоо ядаж хотоосоо шалгарсан хүүхэн явуулж байяааа 1 балай юм очоод онигоо болоод ирэхийн ичиж үхээсэй амихандаа нойроо хасан байж үзлээ өмссөн хувцас хийж байгаа бүжгий нь хараач ямар тэнэг амьтан бэлдүүлээ болдоо зайлуул гэж ,,бүжиг хийнээ гэж алахиймаа юү бариад юү зураад байнаа үндэсний үйлдвэрүүдээр ивээн тэтгүүлээд ядаж торго салоноор хувцсаа хийлгээд дуурь уртын дуугаа дуулаад эхнэр хувцсаа өмсөөд хувин бариад цайгаа өргөж бүжиглээсэй ээ элээ минь гэж ингэж нуугдаж яваад яахав дээ балай минь
2014-12-15
0007:
7 terbum xumuusees gantsaaraa tsarailag ni gej bodood baigaa yum baixdaa.
2014-12-15
solo:
uneheer saihan busgui bish gejuu
2014-12-15