Азийн аваргаас зургаан медаль зүүлээ

img

Азийн залуучуудын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Хонг Конгод зохион байгуулагдаж, өндөрлөв. Тус тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар гуравдугаар байр эзэлжээ.

б

Тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд хүч үзсэн Э.Гэрэлмаа, эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд барилдсан Б.Амартүвшин нар алтан меадль хүртэж, Азийн аварга боллоо.  Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан Ц.Цогтбаатар мөнгөн меадль хүртсэн.

б

Түүнчлэн Дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн 44 кг-ын жинд Г.Наранцэцэг, -78 кг-ын жинд хүч үзсэн Д.Одханд нар хүрэл медалийн тавцанд зогсчээ.

б

Тамирчдадаа баяр хүргэе.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ