Бялуугаа хуваагаад дэд сайд нараа томилоод эхэллээ
УИХ-ын гишүүн,
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс 2014 оны төсвийн тодотголын
талаар тодруулахад “Энэ удаагийн төсвийн тодотголын гол онцлог нь яамдын нэр өөрчлөгдсөнтэй холбоотой өөрөөр хэлбэл Засгийн газрын бүтцэд
орсон өөрчлөлтийг тусгах хүрээнд хийгдэнэ. Сая замбараагүй юм боллоо шүү дээ.
а
Засгийн газрын бүтцийг цөөлж нэг үзлээ, тэгснээ буцаагаад нэмчихлээ. Яамны нэр
өөрчлөгдөх бүрт Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв заавал өөрчлөгддөг учиртай.
Жишээлбэл, өмнө нь батлагдсан 2014 оны төсөвт Аж үйлдвэрийн яам гэж байхгүй. Аж үйлдвэрийн яамыг төсөвтэй болгох зорилгоор ийм
тодотгол хийгдлээ гэж ойлгож болно. Өнөөдөр төсвийн орлогын нөхцөл байдал хүнд
байгаа. Хэмнэлтийн горимд шилжүүлэх шаардлагатай байна. Гэтэл энэ нэгдсэн намууд
маань чин сэтгэлээсээ хэмнэлтийн горимоор ажиллана гэсэн зорилгогүй байгаа нь одоо харагдаж байна. Та бүхэн хар л даа. Ахиад л нөгөө бялуугаа
хуваагаад дэд сайд нараа томилоод эхэллээ. Бид нарыг байсан бол биеэ үнэллээ
гээд сүйд болж байхгүй юу. Гэтэл өөрсдөө ярьж болж байгаа бололтой.
б
Тэр дэд сайдыг би авлаа гээд л ичих нүүргүй ярьж байна. Уг нь бол дэд сайлын албан тушаалыг байхгүй болгох ёстой байсан юм.
та бүхэн мэдэж байгаа 2015 оны төсвийн төслийг боловсруулж батлахдаа дэд
дарга нарыг цөөлсөн. Боломжтой
гэж үзсэн бүх дэд дарга нарын орон тоог цөөлсөн. Гэтэл өнөө
дэд сайд нарын
асуудлыг шийдэж чадсангүй. Хэмнэлтээр ажиллах сэтгэл байхгүй
гэдгийг ойлголоо. Зүгээр л улс төрийн албан тушаалыг дахиад хашья гэсэн ойлголт нь хэвээрээ байна. Уг нь дэд сайд нарын албан тушаалыг арилгачихвал цаашдаа зөв жишиг
тогтох юм. Бие даагчдын зөвлөлө Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр энэ байр
сууриа илэрхийлнэ” гэлээ.
б
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ