Хөлгийн ослоор 129 хүн амиа алдав
Конго улсын Танганяка нууранд зоригч тээврийн хөлөг онгоц осолдож, 129 хүн
амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Аврах
багийн ажилчид 258 хүнийг аварсан байна. Ослын шалтгааныг даац хэтрүүлсэн
хэмээжээ.
Осолдсон хөлөгт 190 хүн тээвэрлэх ёстой байсан ч 387 хүн тээвэрлэсэн байна. Тус улсын тээврийн яамны сайд Лаурент Сумба Кахози “Хөлгийн ахмад болон гишүүд амиа алдсан хүмүүсийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Тэднийг хуулийн дагуу шийтгэж, ял хүлээлгэх болно” гэж мэдэгджээ. Энэ онд тус улсад усан ослоор нийтдээ 2900 орчим хүн амиа алдсан байна. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь Европын орнуудад цагаачлах хүсэлтэй байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ