Гал зогсоох гэрээ амжилттай хэрэгжиж байна

img

  Украины Ерөнхийлөгч Петр Порошенко өнгөрсөн амралтын өдрүүдэд Австрали улсад төрийн айлчлал хийсэн байна. Тэрбээр айлчлалынхаа үеэр Украины зүүн хязгаарт хяналтаа тогтоохыг санаархаж буй салан тусгаарлагчидтай түр эвлэрийн гэрээг амжилттай байгуулж чадсан гэжээ. Ерөнхийлөгчийн хэлснээр зүүн хязгаарт гал зогсоод долоо хонож байгаа гэв. Түр эвлэрийн гэрээ байгуулахын тулд зүүн хязгаарт салан тусгаарлагчидтай тулалдаж буй армийнхан эхэлж, зэвсгээ хурааж, ухралт хийсэн гэжээ.   Австралийн Ерөнхий сайд Тони Эббот гэрээ байгуулсанд нь баяр хүргэж, армийн шинэчлэлтэд нь зориулж 10 сая ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгджээ. Тэрбээр энэ сарын сүүлээр тус улсад төрийн айлчлал хийх юм.   Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
heden jil tejeehev dee. teneguud zeregtseed zogsoj bainaj
2014-12-16
д.ганхуяг, 99116570:
энэ хохол нөгөөдүүлээ дийлэхгүй болохоороо бүх бурууг орост чихэж, ялагдаад ирэхээрээ бу*ас тусламж хүсэхийн тулд цаг хочих гэж түр хэлэлцээр хийсэн. австрал түүнд 10 сая ам.доллар өгсний зэвсэгт зориулах гэж байгаа гэнэ.
2014-12-15