Оюутолгойг 16 банкинд барьцаална гэсэн мэдээлэл байна
УИХ дахь бие даагчдын бүлэг өнөөдөр мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
sa
-Шинэ Засгийн газар байгуулагдаж ажилдаа орлоо. Бие даагч гишүүд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ гэж мэдэгдэж байсан?
-Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болж өөрийн кабинетаа бүрдүүллээ. Ерөнхий сайд багаа бүрдүүлэх, сайд нар томилох бүрэн эрхтэй, дараа нь бүх харицлагаа хүлээдэг. Гэтэл багаа бүрдүүлэх явцад нь УИХ-ын 73 гишүүн хойно, урд нь гүйж явсаар сайдын суудал авлаа. Намуудын зөвшилцөх ажлын хэсэг хуралдсан цагийнхаа 50-иас илүү хувьд нь сайдын суудал, албан тушаал ярьсан. Гуйлгын, шантаачны Засгийн газар байгууллаа. Дараа нь тэд Ерөнхий сайд, Засгийн газраасаа хариуцлага тооцох эрхгүй, боломжгүй болж байна. МАН зургаа яам автлаа, нээнтэглэж, зовоож байгаад одоо л тайвширч байна. Зургаан яам аваагүй байхдаа эх орон, ард түмнийхээ төлөө ажиллахгүй байсан байх нь. Ийм болтлоо хоёр нам доройтсон байна. Энэ бүгдийг засч, залруулахын төлөө бие даагч гишүүд ажиллана. Хэрвээ Ч.Сайханбилэгийн Засгийн газар муу ажиллавал энэ 73 хамтдаа хариуцлага үүрэх ёстой. Эдэнд хариуцлагатай ажиллах, үр дүн шаардах эрх нь байхгүй болчихож байгаа юм.
a
-Оюутолгойн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд асуулт явуулсан гэж байсан. Энэ талаар?
-Ганц үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэлтгүй Рио Тинто группын ерөнхий захирал Sam Walsh-д захидал явуулсан. Энэ болгонд тэд хариу өгдөггүй. Олон жил тэмцэхэд Оюутолгойн ТУЗ-ийн дарга Г.Батсүх гэж хүн хариу ирүүлсэн. Энд тодорхой нэг ч асуултад хариулт өгөөгүй. Тиймээс Г.Батсүх гэдэг хүнтэй өнөөдөр 14:00 цагт Төрийн ордонд уулзах хүсэлт тавьсан боловч одоохондоо хариу өгөөгүй байна. Тодорхой болонгуут сэтгүүлчдийг дуудна. Сэтгүүлчидтэй нээлттэй уулзах боломжгүй гэвэл би ч бас уулзахгүй. Энд монголын ард иргэдийн өмчийн тухай ярьж байгаа учраас өмчийн эздэд ил тод яригдах ёстой. Оюутолгойг 2014 оны нэгдгүгээр улиралд 214 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилуулсан. Компани ингэж их алдагдалтай ажиллаад байхаад ТУЗ-ийн гишүүд яагаад цалин аваад зүгээр суугаад байна вэ. Ялануяа монголын талын гурван гишүүн хариу өгөөгүй байна. Үндэсний аюулгүй байдлын газар ч таг чиг. Хянан шалгах зөвлөл гэж байгуулах ёстой ч өнөөдөр хүртэл байгуулаагүй байна.
a
-Рио Тинто группээс хүмүүс ирсэн. Монголд уулзалт болж байгаа гэсэн яриа байна. Ямар гэрээ хийх гэж ирсэн юм бол. Таньд мэдээлэл байна уу?
-Миний хувьд Оюутолгойн асуудалтай их ойрхон, захирлууд, менежерүүдээс нь хол байдаг хүн шүү дээ. Манай зарим улстөрчид, улаан хамгаалагч зарим гишүүд Оюутолгойн захирлуудтай маш ойрхон, атлаа асуудлаас нь асар хол байдаг. Миний сонсож мэдсэнээр 16 банкинд барьцаанд тавих гээд банкны эзэд нь ирээд Оюутолгойг харж байгаа мэдээлэл байна. Оюутолгой одоо улсын доторх улс шиг өмнийн говийн хоёр сумыг дамнасан хилийн дээсээр тусгаар болгож, хүнд даацийн хоёр том онгоцны буудал барьчихсан байна. Ирсэн хүмүүс аль хэдийнээ яриад хэлэлцээртээ ороод явж байгаа гэдгийг Оюутолгойд ажилладаг монголоо гэсэн сэтгэлтэй хүнээс сонссон. Та асуусан учраас би сонссоноо хэллээ. Ямар нэгэн баримт үнэдслэл байхгүй гэдгийг давхар хэлье.
a
-Ц.Даваасүрэн гишүүн хэлэхдээ Оюутолгойг Глинко гэдэг компанид нэгтгэх гэж байна гэлээ. Энэ тал дээр ямар мэдээлэлтэй байгаа вэ. Манайхан энэ талаар ердөө ярихгүй байгаашүү дээ?
-Гадаадын хэвлэлүүдээс бид маш их мэдээлэл авч байгаа. Өнөөдөр Оюутолгой-г залгих гэж байгаа нь маш ноцтой мэдээлэл. Энэ талаар цалингий нь аваад ямбыг нь эдэлж байгаа Оюутолгойн ТУЗ-д монголчуудыг төлөөлж суугаа гурван хүн С.Ганбаатарын өмнө хариулах ёстой байсан. Өнөөдөр Эрдэнэс Оюутолгой гэдэг компани монголчууддаа мэдээлэл өгөөд тайван бай эсвэл аюултай байдалд орлоо гэдгийг хэлэх ёстой. Өнөөдөр АН, МАН, эрх барьж байгаа Засгийн газар энэ талаар мэдээлэл өгөх үүрэгтэй. Тэд энэ үүргээ биелүүлэхгүй байна. Эс үйлдлээрээ Глинко болон Рио тинто-д үйлчлээд байна. Бие даагчдын зөвлөл энэ асуудал дээр ажиллана.
a
-Та бүхнийг популизм хийж, улстөр хийж байна гэж тайлбарладаг шүү дээ. Тэгэхээр энэ чигээрээ тэмцлээ үргэлжлүүлсээр байх уу?
-Бидэнд маш олон нэр хоч, хаяг зүүх нь ойлгомжтой. Популизм гэдэг бол хүмүүст таалагдах гэж ямар ч үндэслэлгүй зүйл ярихыг хэлдэг гэж би ойлгодог. Тэгвэл бид хамгийн үндэслэлтэй, тооцоо судалгаатай, баримттай зүйлүүдийг захидлаар асуудаг. Бид ярьдаг ч үгүй. Захидлаар үндэслэлээ гаргаад монголчуудын эрх ашиг энд хаана нь байна гэж асуусан. Өнөөдрийг хүртэл олон захидал явуулсан. Өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байтал ТУЗ-ын дарга Г.Батсүхээс захидал ирүүлсэн. Гэхдээ тэр хүнээс ирсэн захидал нь бүхэлдээ Рио тинто үнэртэж байна лээ.
абө
ый
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ