Өвөл зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлнө

img

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай буюу дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ.

ы

Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн№2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, тухайн бүс нутагт 07-22 цагийн хооронд автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт үйлчилж байгаа. Тус зохицуулалт үйлчилж эхэлснээс хойш буюу 2012-2014 онд нийслэл хотод 80,1 км автозам шинээр ашиглалтад оруулж, 144,7 км автозамыг өргөтгөн шинэчилж, хөдөлгөөн зохион байгуулах 44 гэрлэн дохио суурилуулсан байна. Мөн нийслэлийн  иргэдээс  Нийслэлийн лавлагаа мэдээллийн 1800-1200, 1800-1234 дугаарын утсанд  дугаарын хязгаарлалтыг цаг, бүсчлэлд өөрчлөлт оруулах санал багагүй ирсэн тул Улаанбаатар хотын автозамын ачааллыг бууруулах ажлыг удирдлагаар хангах ажлын хэсгээс дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, бүсчлэлд улирлын чанартай өөрчлөлт оруулах санал орууллаа. Ингэхдээ дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг 08-20 цаг, бүсчлэлийг өвлийн улирал буюу 10 дугаар сарын 15-наас 04 дүгээр сарын 15, зуны улирал буюу 04 дүгээр сарын 15-наас 10 сарын 15-ний өдөр хүртэл хоёр янз байхаар төлөвлөсөн байна. Саналд бүсчлэлийг  зуны улиралд замын  хязгаарлалтыг тэлэх, өвлийн улиралд зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан байна.

б

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид дээрх саналыг хэлэлцээд автозамын нэвтрүүлэх чадвар харьцангуй сайжирч байгаа тул иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэл болгон өөрчлөлтийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, бүсчлэлийн өөрчлөлт өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

б

Зуны улиралын дугаар хязгаарлалтад хамрагдаж бүсчлэлийг зургаар танилцуулъя.

ө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

баатар:
энэ өөрчлөлтөд талархаж байна. өглөө такси зогсохгүй, нялх хүүхдүүд хүйтэнд даарах гээд маш хэцүү, машин явдаггүй өдөр бөөн асуудал болдог байлаа. өглөө бүр 2 хүүхдээ цэцэрлэг сургуульд нь эхнэрээ ажилд нь хүргэж өгдөг над шиг хүнд ядаж өглөө нь эртхэн 8 -аас өмнө тэднийгээ хүргэж өгөх боломжтой боллоо.өнөө өглөө тэднийгээ хүргэж өгөөд ажлынхаа гадаа яг 8-тай уралдаад очиж болж байнлээ. оройдоо бол гайгүй, ээж нь хүүхдүүдээ таксигаар аваад харина биз, би өөрөө 20.00 цаг хүртэл ажил дээрээ сууж ажиллаж байгаад харина. гол нь өглөөний хүйтэнд манай тэнд такси олддоггүй маш хэцүү байдгийн. баярлалаа
2014-12-16
unen:
zamiin tal deer bol sain baigaa an. baatar ah maani hognii uut hiih mongoo tsugluulj baigaad heden guuren zam l hiimeer baih uym.uulzvaruud ogtloltsohgui l baival zamiin hodolgoon turjrel gaigui bolno.mongolchuud noen zantai bolhooroo hun urdaa oruulchihval dooshoo oroh geed uulzvar deer boon avar morgoldoon boldog kkk
2014-12-15
энх-амгалан.:
ман-ын 90 гаруй жил сэтгээгүй ажлыг ан-ын бат-үүл нийслэлийн дарга болонгуутаа сэтгэж, хийж, хэрэгжүүлж, нийслэл хотынхоо замыг сайжруулж, нийт иргэдийнхээ эрх шагит нийцсэн ажил хийж байгаад их баярлалаа.
2014-12-15