Байнгын хороод хуралдана

img

Өнөөдөр зургаан байнгын хороо хуралдана.

.

1. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 09.00 цагаас “Б” танхимд:

.

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ, хоёр дахь хэлэлцүүлэг/;
  • Номын сангийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.05.16-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Засгийн газар 2014.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

ө

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

а

  • Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ, хоёр дахь хэлэлцүүлэг/.

ө

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ө

4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд/Засгийн газар 2014.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ, хоёр дахь хэлэлцүүлэг/;
  • “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” /Засгийн газар 2014.05.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, Гацууртын ордын тухай асуудлыг хэлэлцэнэ, хэлэлцэх эсэх/;
  • “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл/Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүн 2014.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга 2014.11.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

а

5.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ө

6.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

СЭТГЭГДЭЛ БИЧИХ