Нийслэлд 11461 төрийн албан хаагч ажилладаг

img

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар "Нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсдад үр дүнгийн шагнал, урамшуулал олгох журам"-ыг баталжээ.  Энэхүү журам нь нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажилчдын ажиллах идэвх санаачилгыг дэмжих, шагнаж урамшуулах, төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулахад шинэ санал, санаачилга гаргаж, бодитой хувь нэмэр оруулсан албан хаагчдыг урамшуулдаг тогтолцоо нэвтрүүлэх зорилготой аж.

б

Өнөөдрийн байдлаар нийслэлийн орон нутгийн өмчит аж ахуйт тооцоот 49 үйлдвэрийн газарт 6804, нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага, төсөвт үйлдвэрийн 116 байгууллагад 4657, нийт 11461 ажилтан, албан хаагч ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
niisleliin hurliin ajliin albanii oron too 4 dahin nemegdsen. bugd darga nar gej bod
2014-12-16