Хонконгт их цэвэрлэгээ эхлэв
Хонконгийн оюутны холбоо Бээжингийн удирдлагуудыг сонгуулийн нээлттэй эрх олгохыг шаардаж, өнгөрсөн есдүгээр сарын 27-ноос эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, гол замуудыг хаасан юм. Өнгөрсөн амралтын өдөр тус жагсаалыг тэргүүлж буй оюутны холбооны тэргүүн Алекс Чоу жагсагч оюутнуудыг тарахыг уриалсан билээ. Дээрх мэдэгдлийн дараа Мон Конг гудамжинд хяналтаа тогтоогоод буй оюутнуудын ихэнх нь гэртээ харьцгаажээ. Өчигдрөөс эхэлж тус улсын цагдаа хүчнийхэн, үлдсэн оюутнуудыг хүчээр тарааж, оюутнуудад эзэлсэн зам талбайнуудыг чөлөөлж, их цэвэрлэгээг эхлүүлсэн байна.
1
Захирагчийн тушаалаар жагсаалын үеэр баригдсан оюутнуудыг их цэвэрлэгээнд хамруулжээ. Гэхдээ Алекс цагдаа нарт баригдсан оюутнууд бүгд суллагдах хүртэл хэсэг хугацаанд жагсаалаа зогсоож буйгаа мэдэгдсэн юм. Тэрбээр өчигдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинд уулзах хүсэлт явуулсан гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ