"Нүхт тур"-ын нүглийг илчиллээ

img

“Нүхт тур”-ын нүглийг нийслэлийн мэргэжлийн хяналтынхан илчиллээ.

Улстєрчдийн халаасанд багтсан “Нvхт тур”-ын монополчлол энэ засгийн газрын vед ч дуусах­­гvй vргэлжлэх болол­­той. Учир нь катерингийн vйл ажиллагаатай нь холбоотойгоор “МИАТ” болоод “Нvхт тур” ХХК-ийн ужгирсан тvншлэлийн ард нэр бvхий улстєрчдийн эрх ашиг нуугдаж байгааг тус газрын алба хаагчид ил цагаан мэдээлж байсан удаа ч бий. Товчхондоо бол агаарын хєлгєєр зорчиж байгаа гадаад дотоодын зорчигчдын хоолыг єндєр vнээр худалдах нь тэдний халаас нэгтэй нєхдvvдэд их хэмжээний ашиг орж ирэх учраас єнєєг хvртэл монополь байдлаа хадгалсаар ирсэн нь нууц биш юм. Єєрєєр хэлбэл, Зам тээврийн яам, ТЄХ гэх хоёр том газар “МИАТ” ХК-ийг заавал “Нvх тур”-тэй катерингийн гэрээ байгуул хэмээн дарамталж тэднийг ацан шалаанд оруулаад байгаа тухайг эх сурвалж мэдээлж байна. Манай сонин хоол нэртэй хороор бусдын эрvvл мэндэд заналхийлж буй тус компанийн катерингийн vйлчилгээний асуудлыг олон удаа хєндєн бичиж байсан боловч тэдний ар талыг даагчид нь нєлєє бvхий улстєрчид байсан учраас тэд ийнхvv даварсан хэрэг. Тиймээс “Нvхт тур” ХХК-нд зоригтойхон шалгалт хийчих тєрийн албаныхан ч олдоогvй юм. Бурхангvй газрын бумба мэт галзуурч байсан “Нvхт тур”-ын нvглийг НМХГ-ийнхан єнгєрсєн баасан гарагт харин ч нэг илчлээд єглєє. Тодруулбал, тус газраас Хан-Уул дvvрэгт байрлах "Нvхт тур" ХХК-ийн авиа катерингийн хоол vйлдвэрлэлийн vйл ажиллагаанд шалгалт хийж, шаардлага хангахгvй хоол хvнс нийлvvлдэгийг нь тогтоосон байна.

а

Уг шалгалтаар халуун боловсруулалтаас гарсан хоол хvнсийг ил задгай нєхцєл, тасал­­гааны тем­­­пературт хадгалж байгаа нь тухайн хоолонд бактери vржиж, бохирдол vvсэх нєхцєлийг бvрдvvлж байж. Тvvнчлэн бэлэн болсон хоол хvнснээс дээж авч НМХГ-ын тєв лабораторид шинжлvvлэхэд нянгийн бохирдол зєвшєєрєгдєх хэмжээнээс ихээхэн хэтэрсэн vзvvлэлттэй гарчээ. Vvнээс гадна технологийн шат дамжлагыг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулаагvй, хоол, хvнсний бvтээгдэхvvнийг нисэх онгоц руу зєєвєрлєхєд зориулалтын хєргvvр, тємператур хэмжигчтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггvй, хvнсний тvvхий эд, бvтээгдэхvvний ул мєрийг мєрдєн тогтоох бvртгэл хєтєлдєггvй байсан байна. Тиймээс НМХГ-аас "Нvхт тур" компанид зєрчил арилгуулах тухай улсын байцаагчийн 11 заалттай хугацаатай vvрэг даалгавар єгч зєрчлийг яаралтай арилгахыг vvрэг болгожээ. Дээрх шалгалтыг хийх болсон зорилго нь иргэдээс онгоцны хоолтой холбоотой маш их гомдол ирдэг учир ийнхvv шалгалт хийсэн болохоо НМХГ-ынхан онцлон хэлж байсан юм. Єнгєрсєн хугацаанд “Нvхт тур”-ын хоолноос хордлоо гэж олон хvн гомдол гаргадаг боловч хоолонд хордсон хvмvvс таваас дээш байсан тохиолдолд хордлого авсан гэж vздэг байна.

а

Єєрєєр хэлбэл нэг хvн тус компанийн хоолноос хордсон бол “хохь” чинь гэж хэлж байгаатай агаар нэг юм. Хэдийгээр энд нэг хvн хордсон мэт харагдаж байгаа боловч цаагуураа олон зорчигчийн эрvvл мэндэд сєргєєр нєлєєлж, эдийн засагт нь хvртэл ихээхэн хохиролтой гэдгийг тус компанийн захирал Д.Хоржав гуай ойлгохгvй байсаар єнєєг хvрчээ. Хэдийгээр зорчигчдод чанаргvй хоол хvнсээр vйлчилдэг байсан нь шалгалтаар тогтоогдсон ч Д.Хоржавын “Нvхт тур” нь “МИАТ” ХК-иас жилдээ гурван тэрбум тєгрєгийг сул авдаг байна. Єєрєєр хэлбэл, “МИАТ” ХК нь катерингийн vйлчилгээгээ єєрсдєє хийвэл жилдээ 1.1 тэрбум тєгрєгийг хэмнэх боломж бvрэн байгаа гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал, 2009 онд менежментийн хувьчлалаар тус компани зорчигчдод зориулсан хоол хvнс бэлтгэх ажлыг авчээ. Гэхдээ энэхvv гэрээг анх “МИАТ”-ийн захирал асан Ч.Орхон “Нvхт тур” компанитай хийж байж.  Єєрєєр хэлбэл, 2009 оны долоодугаар сарын 23-ны єдєр 09/139 тоот “МИАТ” ХК-ийн катеринг тєвийн удирдах vйл ажиллагааг удирдлагын гэрээгээр гvйцэтгvvлэх тухай гэрээг “МИАТ” ХК, “Нvхт тур” ХХК-ийн хооронд хоёр жилийн хугацаатайгаар байгуулжээ.

а

Эл гэрээг байгуулахдаа компанийн тєлєєлєн удирдах зєвлєлийн хурлаар эцэслэн хэлэлцvvлж шийдвэрлvvлээгvй байсан нь хоёр жилийн ємнє хийгдсэн шалгалтаар тогтоогдсон байна. Тэдний энэхvv хууль бус vйлдлийг Зам тээврийн яамны Тєрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа “МИАТ” компанид хандсан нэгэн шаардлагаараа хєндєж байж. Тvvнд нь “Нvхт тур” компанитай байгуулсан гэрээг цуцлах, хууль хяналтын байгууллагаар шалгуулах тухай байсан аж. Тэгээд ч “Нvхт тур” компанийн “МИАТ” компанид шахдаг бараа бvтээгдэхvvн нь дэлхийн зах зээлийн vнээс эрс єндєр байжээ. Яг vнэндээ “МИАТ” ХК нь 1998 онд єєрийн хєрєнгєєр катерингийн зориулалт бvхий барилга барьж ашиглалтад оруулсан байдаг юм билээ. Энэ нь Олон улсын нислэгээр зорчигчдын хоолыг єєрсдєє бэлтгэх цехтэй болсон гэсэн vг. Тус компани 2000 он гэхэд 106.2 мянган ам.долларын худалдаа хийж, 31.8 мянган ам долларын ашигтай ажиллаж байхад нь 2002 онд “МИАТ катеринг” нэртэй тєрийн ємчит ХХК болгож зохион байгуулалтыг нь єєрчилж, аж ахуйн тооцоон дээр ажиллуулан 13.2 сая тєгрєгийн ашигтай ажилласан байдаг. Эндээс харахад “МИАТ” ХК-нд катерингийн vйлчилгээг цаашид аваад явах бvрэн боломжтой байсаар атал тухайн vеийн дарга нар хуйвалдан “Нvхт тур” ХХК-д монополь эрхийг олгож, сонирхолын зєрчил vvсгэжээ. Тухайлбал, “МИАТ” ХК “Нvхт тур”-ээс хоолны vйлчилгээгээ салгаж авах гэхээр тэд шvvхдээд ялчихдаг юм гэж Г.Жаргалсайхан захирал аргаа баран ярьж байсан удаа бий. Тиймээс тэд дахин ялагдахгvйн тулд “Нvхт тур”-ын тухай бараг л хар данс шахуу юм цуглуулж байж гэрээгээ цуцлуулах болов уу хэмээн ярьж байсан юм.  Тэгээд ч “Нvхт тур” компанийн хоолны амт чанар маш муу гэдэгтэй “МИАТ” ХК-ийн бvхий л удирдлагууд санал нэг байсныг хэлэх нь зvйтэй.

а

Тvvнчлэн “Нvхт тур” ХХК “Аэрофлот”-ын хоолыг хийгээд жилд єчнєєн тэрбум тєгрєг аваад зогсохгvй нєгєє л тєрийн ємчит компани гэх нэртэй “МИАТ”-ийн нэрийг барин бас л єєрсдийн хоолоо нийлvvлсээр иржээ. Тиймээс “Нvхт тур”-ын энэхvv монополчлолыг зогсоох цаг нь ирсэн бололтой.

а Эх сурвалж:

а

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

cool:
ingej hudlaa medeelel interneteer taraaj baigaad tsaaguuraa uursdiinhoo huniig tavih gesen sanaa.
2014-12-17
тийм:
нүхтэд байдаг газар зуслан, энэ тэр гээд л олон юм байдаг байх. ямар том хашаатай гээч эргэн тойрон ойр хавийнхаа хүмүүсийг дарамталж байдаг хоржав гуай түүний залуу эхнэр хандсүрэн
2014-12-16
zochin:
зтя, туз-с гэрээ цуцлах шийдвэр гаргасаар байтал гэрээг шууд 2 жилээр сунгасан хүн нь г. жаргалсайхан өөрөө ш дээ. одоо бас үгээ хэлж байна энэ тэр гэж жүжиглээд байгаа юм уу даа. өрөвдөлтэй өвгөн шүү.
2014-12-16
avilga:
avilgyg tsetsegluulj bgaa gazar
2014-12-16
баагий:
үндэсний компаниа ингээд гадуурхаад яахнав дээ
2014-12-16
shalga shalga :
shalga shalga bas dahin shalga!
2014-12-16
нүхт ...амралт:
утаанаас түр зугтаж хөгшид нялхасаараа бүтэн сайнд очиж агаарт сууцгаадаг байсан нүхт амралт харуул хамгаалалттай болоод яармагийн биднийг оруулахгүй болоод удаж байна яав гэтэл ардчилал нэр барисан дээрэмчид булаалт хийсэн болтой баруун зүүн уулан дээрээс харахад харуул тавиж аваад баахан баячууд орд харшааа бариж байгаа харагдагаа...энэ ардчилал гарлаа гээд хөөрөөд баярлаад байсан ...дээрэмдэх гэж биднийгээ хулихдсан байжэээ
2014-12-16
з.баянсэлэнгэ ”арз суварга” ххк-ны нэр дээр 9 тэрбумын тендер авчээ :
махн-аас сонгогдсон сангийн яамны сайд асан ч.улааны эхнэртээ авч өгсөн 12 тендерийн асуудал дэлгэгдээд байгаа энэ үед махн-аас жагсаалтаар сонгогдсон з.баянсэлэнгэ "арз суварга" ххк-ны нэр дээр 9 тэрбумын тендер авсан гэдэг нь тодорхой болжээ. түүний хувьд одоо 26 тэрбумын тендер авахаар худалдан авах ажиллагааны газраар элээ шиг эргэлдэж байгаа сурагтай
2014-12-16
сангийн сайд асан ч.улаан :
залуу эхнэртээ 12 тендер авч өгсөн мэдээлэл багагүй шуугиан тарьж байна. түүний эхнэрийг нь о.цэеэнбадам гэдэг бөгөөд тэрээр туслахаар нь ажиллаж байгаад эхнэр нь болсон гэдэг. түүний нэр дээр "сүвэн уул" ххк бүртгэлтэй байдаг байна.энэхүү "сүвэн уул" ххк нь эмнэлгийн тоног төхөөрөмжтэй холбоотой 12 тендерийг авсан байгааг цахим хэвлэлээр дэлгэжээ. түүний эхнэр о.цэенбадамын дүү болох о.лхагвацэдэн махн-ын сургалт хариуцсан нарийн бичгийн даргаар ажилладаг бөгөөд энэ оны 10-р сарын 21- нд сангийн яамнаас очиж 5 тендерийн мөнгийг гаргуулан авсан байна. энэхүү 12 тендерийн хамгийн бага нь гэхэд 2 тэрбум гэдгийг эх сурвалж мэдээллээ. түүнчлэн, өдгөө ч.улааны туслахаар эхнэрийнх нь өөр нэг дүү о. оюун-эрдэнэ гэгч эмэгтэй ажиллаж байгаа ажээ. мөн сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа н.ганцогт нь ч.улааны туслахаар олон ажиллаж байсан нэгэн гэнэ.
2014-12-16
з.баянсэлэнгэ ”арз суварга” ххк-ны нэр дээр 9 тэрбумын тендер авчээ :
махн-аас сонгогдсон сангийн яамны сайд асан ч.улааны эхнэртээ авч өгсөн 12 тендерийн асуудал дэлгэгдээд байгаа энэ үед махн-аас жагсаалтаар сонгогдсон з.баянсэлэнгэ "арз суварга" ххк-ны нэр дээр 9 тэрбумын тендер авсан гэдэг нь тодорхой болжээ. түүний хувьд одоо 26 тэрбумын тендер авахаар худалдан авах ажиллагааны газраар эргэлдээд байгаа сурагтай
2014-12-16
hovd hol:
shine zasag baiguulhad ueanga l neg tald zogsson
2014-12-16
sovin sovin:
2016 onii songuuld tsoon barag neg l hun songogdono
2014-12-16
uul baatar:
amnaasaa butsaj suuld n mergejliin hunee tomiloogui geh vii ed nar
2014-12-16
miat:
миат-н катерингийг авахаар женко, а.гансүх 2-н даалгавараар *анцогт бичүүлсэн мэдээ байна
2014-12-16
zochin:
bas l idej uusan,odoo bolio zarim humuus n ideh oron zai uldee,buh l yumgiig hanaj chadahaa baisan mangas shig baih yum.ard tumen yadarch tuildaleaa
2014-12-16
fcsgj:
zahiralinh n ner n hooltoigoo taarsan gej...
2014-12-16