63 шинэ шүүгч томилогджээ

img

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Шүүхийн шинэтгэл-2014" буюу энэ онд хийсэн ажлын тухай тайлан мэдээг сэтгүүлчдэд өгсөн. Тус байгууллагаас энэ онд хийсэн таван ажлыг онцолсон юм. Тодруулбал, Шүүхийн хөгжлийн стратеги, Нээлттэй шүүх, Цахим шүүхийг бий болгож, Шүүхийн хүний нөөцийн шинэтгэл, Шүүхийн шийдвэрийн анализ зэргийг хэмээн онцоллоо.

б

Эдгээрээс нэгэн чухал үйл явдал болсон нь шүүхийн хүний нөөцийн шинэчлэл аж. 63 шинэ шүүгч томилогдсон байна. Ингэснээр Монголын нийт шүүгчдийн 13 хувийг шинэчилсэн аж. Шүүгч болж байгаа хүн шүүх дотроосоо л болдог гэсэн шүүмжлэл байдаг өөрөөр хэлбэл шүүгчийн туслах ч юмуу, шүүхийн ажилтан л шүүгч болдог учраас шүүх цус ойртлоо гэдэг асуудал гардаг байжээ. Харин шинээр томилогдсон 63 шүүгчээс 33 нь буюу 52,3 хувь нь шүүхийн гаднаас буюу өмгөөлөгч, прокурор, хуулийн зөвлөх зэрэг мэргэжлээрээ ажиллаж байсан дадлага туршлагатай хуульчид шүүгч болсон гэдгийг онцоллоо. Мөн эдгээр шүүгчийн 25 нь буюу 39,7 хувь магистр зэрэгтэй байгаагаас үзэхэд шинээр томилогдсон шүүгчдийн боловсролын түвшин ахисан болохыг харуулж байгаа үзүүлэлт. Бас дээрх шүүгчдээс өндөр хөгжилтэй гадаадын оронд магистр, доктор хамгаалсан долоон шүүгч байгаа бөгөөд цаашид ч чадварлаг боловсролтой боловсон хүчнээр шүүх цус сэлбэх болно гэдгийг онцолсон.

б

Шүүхийн хөгжлийн стратеги буюу 2014-2020 он хүртэл Монголын шүүхийг хэрхэн хөгжүүлэх тухай стратегийн бодлогын баримт бичгүүдийг баталжээ. Ингэхдээ "Шүүхийн шинэ менежмент" , "Шүүхийн хүний нөөцийн чадавхийг хөгжүүлэх", "Шүүгч, ажилтны нийгмийн хамгаалал", "Шүүхийн хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөр", "Шүүх ба олон нийт" хөтөлбөрүүдийг тусгаж, хэрэгжүлж байна. Харин шүүх хуралдаан болон шүүхийн шийдвэрүүдийг иргэд олон нийтэд нээлттэй болгосон. Энэ тухай "Өнөөдөр хот, хөдөөгийн ямар ч шүүхийн байранд очлоо гэсэн хаана ямар хуралдаан болж байгааг шүүхийн үүднээс бүрэн үзэх бололцоотой. Нэг дэх хэлбэр нь энэ. Хоёрдугаарт шүүх нээлттэй байгаагийн хамгийн том илэрхийлэл бол шүүхийн шийдвэрүүдийн нээлттэй байдал. www.shuukh.mn цахим хуудсанд Монголын шүүхийн бүх шийдвэрүүд нээлттэй байгаа. Яагаад нээлттэй байлгаж байна гэхээр шүүхийг олон нийтийн хяналтад оруулах нэг алхам. Нөгөө талаас судлаач, багш, оюутнуудын хувьд шүүхийн шийдвэрийг судлах бүхий л боломжийг гаргаж өгч байгаа явдал. Шүүх хэрхэн ажиллаж байгааг иргэн хүн шүүхийн шийдвэрээр дамжуулж үнэлэх, дүгнэх бололцоог бүрдүүлж байгаа юм. Шүүхийг нээлттэй болгох бас нэг том ажил хийсэн нь урд нь шүүхийн шийдвэрийг суурин интернеттэй газраас үзэж байсан бол одоо манай иргэд гар утаснаасаа үзэх бололцоотой боллоо" хэмээн дүгнэсэн.

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
монголд мөрдөнд орж үзээгүй хүн цөөхөн шүү дээ хамгийн их ажилтай хэрэгтэй хүн шүүгч олон хүн шоронд орох байх даа одоо багтахгүй байгаа шинэ шорон барих байх даа
2015-01-08
зочин:
монголд шүүгч нар л маш их ажилтай учир нь монголд эрүүгийн хэрэг маш ихтэй олон хоригдолтой олон шоронтой учир олон хүн ял авч шоронд орно доо амжилт
2014-12-16
з.баянсэлэнгэ ”арз суварга” ххк-ны нэр дээр 9 тэрбумын тендер авчээ:
махн-аас сонгогдсон сангийн яамны сайд асан ч.улааны эхнэртээ авч өгсөн 12 тендерийн асуудал дэлгэгдээд байгаа энэ үед махн-аас жагсаалтаар сонгогдсон з.баянсэлэнгэ "арз суварга" ххк-ны нэр дээр 9 тэрбумын тендер авсан гэдэг нь тодорхой болжээ. түүний хувьд одоо 26 тэрбумын тендер авахаар худалдан авах ажиллагааны газраар элээ шиг эргэлдэж байгаа сурагтай
2014-12-16