Ерөнхий сайдын зөвлөхүүд томилогдлоо
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Ерөнхий сайдын зөвлөхүүдийг томилжээ. Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр Б.Дэлгэрмааг, эдийн засгийн зөвлөхөөр О.Чулуунбатыг томилсон байна. Б.Дэлгэрмаа нь УИХ-ын гишүүн, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Одоо Монгол улсаас Сингапур улсад суугаа элчин сайдаар ажиллаж байгаа юм. Харин О.Чулуунбат нь Монголбанкны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Сангийн дэд сайдаар ажиллаж байсан туршлагатай эдийн засагч юм.
О.Чулуунбатын ажилласан байдал:
- 1981-1987 онд Улсын Банкны Ерөнхий хорооны Гадаад тооцооны газар Ахлах эдийн засагч, референт
· 1987-1990 онд Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон Улсын банкинд Ахлах зөвлөх, ахлах дилер (Москва хот, ОХУ)
· 1990-1991 онд Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх
· 1991-1992 онд Хувийн хэвшилд зөвлөх
· 1992-1993 онд ХОТШ банкны 1-р орлогч захирал
· 1993-1996 онд Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч
· 1996-2000 онд Салес Капитал маркет пүүст ахлах трейдер (Нью-Иорк хот, АНУ)
· 2000-2006 онд Монгол банкны Ерөнхийлөгч
· 2006-2008 онд Хувийн хэвшилд зөвлөх
· 2008-2012 онд УИХ-ын гишүүн (Төсвийн байнгын хороо болон Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишүүн). УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга
· 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн дэд сайд
Б.Дэлгэрмаагийн ажилласан байдал:
· 1982-1986 онд Улсын Прокурорын газарт прокурор
· 1986-1989 МУИС-ийн Хууль зүйн тэнхимд багш,
· 1989-1990 онд ШУА-ийн төр эрх зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
· 1990-1992 онд Улсын бага хуралд зөвлөх
· 1993-1996 онд Улстөрийн боловсролын академийн захирал
· 1996-2000 онд УИХ-ийн гишүүн
· 2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх
· 2006-2012 онд “Либерти” дээд сургуулийн захирал
· 2012-1014 онд Монгол Улсаас Сингапур улсад суух Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайдаар тус тус ажилласан.
б
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ