Дашчойлон хийдээс Гэмтлийн эмнэлэгт хандив өгөв
Дашчойлон хийдийн хамба лам Ч.Дамбажав болон тус хийдийн лам нар өнөөдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд мэс ажилбарын үед чухал шаардлагатай багаж хандивлалаа. Герман улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд маш сайн чанартай, мэс заслын хугацааг хэмнэдэг багажнууд юм байна.
a
Дашчойлон хийдийн хамба Ч.Дамбажав: Дашчойлон хийдийн хамт олон ГССҮТ-д цөөн тооны багаж тоног төхөөрөмж хандивлаж байна. Яагаад гэвэл маш түргэн хугацаанд эмнэлгийн тусламж авах шаардлагтай өвчин бол гэмтэл байдаг. Гэмтлийн эмнэлэгт мэс ажилбар хийхэд шаардлагтай багажнууд нь цөөн тоотой, мөн хуучирсан байдаг юм байна. Энэ бүхнийг судлаад сүсэгтэн олныхоо хандивийн мөнгөөр Герман улсаас мэс ажилбарт тус болох багажнуудыг авчруулсан юм. Энэ багажуудыг та бүхэн хүлээж аваад энэлж шаналсан түмнийг өвчнөөс нь түргэн ангижруулахад ашиглаарай.
fd
Энэ өдөр бол монгол түмний дээдлэн сүсэглэдэг өдөр буюу Билгийн тооллын өвлийн эхэн сарын 25. Энэ өдөр зул өргөж, буян номын үйл эрхэлдэг өдөр. Энэ дашрамд хэлэхэд, бид нар бага ч гэсэн ингэж хандив тусламж үзүүлж байнга үзүүлж байдаг. Гэхдээ бид энэ бүхнээ сурталчилаад байдаггүй тул олон түмэн биднийг юу ч хийдэггүй гэж хэлдэг юм билээ. Бид буяны ажлаа хийгээд л явдаг юм шүү.
a
ГССҮТ-ийн ЭТҮЭ дэд захирал Р.Энхсайхан: Орчин үеийн гэмтэл согогийн эмчилгээний 80 аас дээш хувь мэсний эмчилгээ байдаг. Бид өнөөдөр Герман улсад үйлдвэрлэгдсэн, “насан туршийн баталгаа өгдөг” гэж эмч нар бидний ярьдаг, сайн чанарын мэс заслын багаж хандивлалаа. Энэ багажуудыг ясны мэс ажилбарын үед ашигладаг, их хомсдолтой байсан.
a
Эдгээр багаж орж ирснээр мэс заслын үргэлжлэх хугацаа богиносож байна. Хугацаа богиноссоноор тодорхой хэмжээгээр мэс засал хийлгэсэн хүндээ дараа нь үүсэх хүндрэлээс сэргийлэх юм. Энэ багаж мэс засал хийх хугацааг маш богино болгож, хагалгааны дараа үүсэх эрсдлийг 100 хувь арилгаж, эмч нарын цаг, хөдөлмөрийг хэмнэж байгаа юм.
a
Дашрамд дуулгахад, өнөөдөр тохиож буй “Зулын 25”-ны билэгт сайн өдөрт зориулан Дашчойлон хийдийн хамт олон СТӨ-нд 15.00 цагаас сүсэгтэн олонд зориулсан ном хурах ёслолыг зохион байгуулах ажээ.
a
aП.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ