Хүчирхийллээс хамгаалах төвд 13 хүн байрлаж байна
Улаанбаатар хотын цагдаагийн газраас гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг түр хамгаалах байрыг байгуулаад нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Тус төв өдөрт дунджаар 80 гаруй дуудлага мэдээлэл хүлээж авч ажилладаг аж. Одоогоор 13 эх, хүүхдүүд байрлаж байгаа гэнэ.
ө
Хүйтний эрч чангарсан энэ үеэр ахдаа, нөхөртөө хөөгдсөн, олон удаа зодуулсан, хойт аав ээждээ зодуулж байнгын дарамтнаас нь дайжсан гээд янз бүрийн зовлон шалтгаантай хүмүүс хот хөдөөгөөс ирж байрлаж буй аж. Тэдэнд Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид, сэтгэл зүйчид туслаж дэмжин зөвлөгөө өгч ажилладаг.
ы
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ