Тайландын ханхүү эхнэрээсээ саллаа
Тайландын угсаа залгамжлах ханхүү Маха Вачиралонгкорн энэ сарын эхээр эхнэр
Срирасмигийн гүнж хэргэмийг нь хураан авсан билээ. Гүнжийн хамаатнууд авлига,
хээл хахуулийн хэрэгт холбогдож, цагдаагийнханд баригдсан юм. Тэгвэл ханхүү
өчигдөр мэдэгдэл хийх үеэрээ эхнэрээсээ салж буйгаа мэдэгджээ.
Тэрбээр “Хаан угсааны нэрийг газарт унагаахгүйн тулд дээрх шийдвэрийг гаргав” гэсэн байна. Тайландын хэвлэлүүдэд мэдээлснээр “Ханхүүгийн мэдэгдлийн дараа Срирасми нийслэл Бангкокийг орхин гарсан. Ханхүү эхнэрээсээ салсан ч төрийн албан ёсны үйл ажиллагаанд хамт оролцоно” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ