Түлэнхийн төв Гэмтлийн эмнэлэгт байрлажээ
Санамсар болгоомжгүйгээс түлэгдэж гэмтсэн, өвлийн хүйтэнд хөл гараа хөлдөөсөн хүнийг эмчилж эдгээдэг газар бол Түлэнхийн төв. Гэвч 1950-иад онд ашиглалтад орсон тус төвийн барилгын чанар муудаж, өвчтөнийг эдгээх нь бүү хэл элдэв өвчин нэмж өгөх хэмжээнд хүртлээ хана нь мөөгөнцөртөж, шал нь цөмөрсөн тул нүүлгэхээс өөр аргагүй болсон билээ. Сүүлийн 2 жилийг “Мөнгөн гүүр” эмнэлэгт байрлаж, түрээсийн төлбөрт сардаа 28.2 сая төгрөгийг төлдөг байсан юм.
й
Улсын төсвөөс энэхүү түрээсийн төлбөрийг төлж, түлэгдсэн хүмүүсийг хэвтүүлэхэд өвчтөн, эмч нарт асар их зардал гардаг байжээ. Учир нь өвчтөнүүдийн хоол, эм тариаг ГССҮТ-өөс зөөх зэрэг зардлаа тооцвол сардаа бараг 29 сая төгрөгийг сул зарцуулдаг байж. Гэтэл “Мөнгөн гүүр” эмнэлэг түрээсийн төлбөрөө нэмэгдүүлэх тухай ярьж Түлэнхийн төвийг байраа суллаж өгөх шаардлага тавьжээ. Иймээс хаа очих нь тодорхойгүй Түлэнхийн төвийнхөн энэ талаар харъяа яамандаа мэдэгдэж, ГССҮТ-ийн эмч нартай санал солилцсоны үндсэн дээр ГССҮТ-д эргүүлэн авчрах шийдвэрийг гаргасан аж.
й
Нэг хэсэг тусдаа үйл ажиллагаа явуулж, өөрийн байртай байсан тус төв өдгөө ГССҮТ-ийн Түлэнхийн тасаг болон үйл ажиллагаа үргэлжлүүлж байна. ГССҮТ-ийн удирдлагууд дотоод нөөц бололцоогоо ашиглаж, нэг дарга нэг өрөөнд суудаг, санхүү нийгмийн даатгал зэрэг аж ахуйн чиглэлийн ажилтнуудаа нэг том өрөөнд оруулах зэрэг зохион байгуулалт хийсэн аж. Нийт 80 ортой, мэс заслын өрөөтэй, 4 боолтны өрөөтэй тус тасагт өнөөдрийн байдлаар 67 хүн хэвтэж байгаа ба Эрчимт эмчилгээний тасагт 6 хүн эмчлүүлж байна хэмээн ГССҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Р.Энхсайхан хэллээ.
й
СЭТГЭГДЭЛ БИЧИХ