С.Буянхишиг шилдэг хүүхэд болжээ

img

Монголын хүүхдийн ордноос энэ жил анх удаа оны шилдэг хүүхдийг тодруулсан. Шилдэг хүүхэд нийслэлийн дүүргүүдийн дунд сургуулийн шилдэг сурагчид өрсөлдөж, зургаан номинацид тус бүр нэг шилдэг хүүхэд шалгаруулжээ.

б

Шилдэг сурагчийн “Сайн үйлсийн эзэн” номинацид Сэлбийн голыг гурван жил цэвэрлэж байгаа "эко сурагч" С.Буянхишиг шалгарсан байна. Харин “Урлагийн авьяастан” номинацид Хөгжим бүжгийн коллежийн морин хуурын ангийн сурагч Б.Өнөржаргал, “Спортын өндөр амжилт” номинацид Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийн сурагч Г.Анужин, Уран бүтээлч авьяастан” номинацид Хүүхдийн урлан бүтээх төвийн хувцас дизайны ангийн сурагч Э.Сарнай, “Хэл уран зохиолын авъяастан” номинацид “Амгалан” цогцолбор сургуулийн сурагч О.Оюун-эрдэнэ, “Оюун ухаанаар тэргүүлэгч” номинацид "Монгол соробан" төвийн сурагч Т.Төвшинбаярт нар тус тус шалгарчээ.

б

Б.Хүлэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
bayr xurgie nudee olson shagnal bn xuud eruul enxiig eruue onts suraarai ulam ix sain uilsiig naiz nuxudduu zaaj uguurei buyanxishigee
2014-12-17
zochin:
bayr xurgie nudee olson shagnal bn xuud eruul enxiig eruue onts suraarai ulam ix sain uilsiig naiz nuxudduu zaaj uguurei buyanxishigee
2014-12-17