Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Багшийн хөгжлийн ордонд

10:00-18:00 цагт Үндэсний хэмжээний шилдэг багш нарын "Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй 2014" эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана. Утас: 97113649

ө

ГХЯ-нд

11.20 цагт Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд “Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж байгуулах төслийн нарийвчилсан зураг төсөл”-д гарын үсэг зурна. Мөн Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуульд “Provision of Japanese SME’s Products 2014” төслийг хэрэгжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хооронд солилцох Ноот бичигт гарын үсэг зурна.

б

Үндэсний мэдээллийн төвд

12.45 цагт “Монголын сэтгүүлчдийн эвлэл” “Практикал даатгал” ХХК хамтран эрхэм сэтгүүлчдээ хамгаалах хамтын ажиллагааны хүрээнд  хэвлэлийн бага хурал хийнэ. ө Нийслэлийн 5-р дунд сургуульд БСШУ-ны сайд Л.Гантөмөр  ажиллаж Зөв монгол хүүхэд хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцана. Холбоо барих утас 98119897 ө Оюутны Өргөө цогцолборт 13:00 цагт "Оюутны Эрүүл мэндийн төв"-ийн нээлт болно. Тус төвийг ДЭМБ, Монголын Оюутны Холбоо, АШУҮИС хамтран байгуулж байгаа бөгөөд сургууль харгалзахгүйгээр бүх оюутныг үнэ төлбөргүй үзэж, эмчилгээ хийх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 9006-4040 утсаар лавлана уу. ө "Их тэнгэр" цогцолборт Монголын хүний нөөцийн институтээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "HR АWARDS 2014" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно. Холбоо барих: 70156474

ө

Тусгаар тогтнолын ордонд

15.00 цагт Төрийн шагналт, Академич Хавтгайн Намсрай залуу эрдэмтдэд зориулан “Орчин үеийн физикийн шинжлэх ухаан ба ирээдүйн авьяасыг нээх зарим арга зам жишээнүүд” сэдвээр  лекц уншина.

ө

МУБИС-ийн хичээлийн төв байрны 312 тоот танхимд

16.00 цагт  “Морьтон монгол” төслийн багийн гишүүн Математик Байгалийн ухааны сургуулийн Газар зүй аялал жуулчлалын ангийн оюутан М.Батчулуун, Н.Ганзориг, Ц.Даваахүү нартай . уулзалт хийнэ.

б

“Peace building”-ийн зургаан давхарт

18.00 цагт “Ширээний ном” клубээс зохион байгуулж буй “Гадаад хэл ба Монгол ухаан” лекц уулзалт  болно. Уг лекцэд Хэл шинжлэл, боловсролын ухааны доктор, “ЧОНОН СҮЛД” номын орчуулагч, доктор, профессор Д.Болдбаатар оролцоно.

d

www.shuud.mn

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ