Хэт даврагчид сургууль барьцаалжээ
Пакистаны Пешавар мужид байрлах цэргийн албан хаагчдын хүүхдүүд суралцдаг сургуулийг хэт даврагчид барьцаалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цагдаагийн газраас мэдээлснээр “Сургууль барьцаалсан гэмт этгээдүүд хэт даврагч “Талибан” бүлэглэлийн гишүүд. Сургуулийг зэвсэгтэй 6-7 этгээд барьцаалсан” гэжээ.
р
Сургуулийн ойр орчимд байршаад буй тусгай хүчний мэдээгээр гэмт этгээдүүд 500 орчим сурагчийг барьцаалсан гэв. “Ройтерс” агентлаг “Гэмт этгээдүүд цагдаа болон тусгайгийнхантай буудалцах үед 20 гаруй хүүхэд амиа алдсан” гэж мэдээлжээ. Мөн 30 гаруй хүүхэд шарх авчээ. Тэднийг эмнэлэгт хүргэсэн байна. Энэхүү хэргийн дараа Малала охин Засгийн газраа сургууль барьцаалсан гэмт этгээдүүдтэй хэлэлцээр хийж, хүүхдүүдийн амийг аврахыг хүсчээ. Тэрбээр мөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камеронд захиа явуулж, хүүхдүүдийг аврахыг хүссэн байна.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ