Ким Чен Унаас уучлалт гуйв
АНУ-ын “Sony Pictures” кино компани өнгөрсөн оны сүүлээр дэлхийн хамгийн хаалттай улсын нэг Хойд Солонгос болон удирдагч Ким Чен Уны амьдралыг харуулсан инээдмийн жанрын” Ярилцлага” хэмээх киног бүтээсэн билээ. Энэхүү уран бүтээлд Холливуудын уран бүтээлч Сет Роген, Жеймс Франко тоглосон юм. Тэгвэл жүжигчин Сет Роген Хойд Солонгосын залуу удирдагчаас уучлалт гуйж, киноны нээлтийн үеэр саад хийхгүй байхыг хүссэн тухай “The New York Times” мэдээллээ.
р
Тэрбээр “Энэ киноны зохиол ямар нэгэн улстөрчийн захиалга биш. 100 хувь урлагийн бүтээл. Тиймээс энэхүү уран бүтээлийг уран бүтээлч сэтгэлгээгээр хүлээн авахыг хүсэе” гэсэн байна. “Ярилцлага” кино энэ сарын 25-нд нээлтээ хийхээ мэдэгдсэн юм. Хойдын талаас энэхүү уран бүтээл дэлгэцнээ гарсан тохиолдолд цөмийн зэвсэг туршихаа мэдэгдээд буй.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ